”Монгол наадам цогцолбор”-ын тулгамдсан асуудлыг шийднэ
2015-06-22

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/512 дугаар захирамж гаргаж, ”Монгол наадам цогцолбор”-ын Хүй долоон худаг дахь бүтээн байгуулалтад тулгамдсан асуудлыг яаралтай шийдэх асуудлаар санал боловсруулах ажлын хэсгийг баталлаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат ажиллана.


”Монгол наадам цогцолбор”-ын Хүй долоон худаг дахь газрын хилийн цэсийн асуудлыг шийдэх талд анхаарч ажиллахыг ажлын хэсэгт үүрэг болгов. Мөн нийслэлийн Засаг даргын “Зураг төслийн ажлыг зохион байгууллах тухай” А\121 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан Хүй долоон худагт “Монгол наадам” үндэсний спорт цогцолбор барих ажлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төсөв боловсруулах ажлын 121/2013.14 дугаар  зургийн даалгаврын гүйцэтгэлийг 6 дугаар сард багтаан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж үндэсний спорт цогцолбор барих ажлын ерөнхий төлөвлөгөөг батлуулах, Хөрөнгө оруулалт, хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж ажиллахыг ажлын хэсэгт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин