Хууль бусаар алт олборлож байсан этгээдүүдийг илрүүлжээ

img

Хилийн 0257 дугаар ангийн хариуцсан хэсэгт алт олборлосон этгээдүүдийг илрүүлжээ. 

 

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн Д.Мөнхбаатар, Г.Баттулга, Д.Батням нарын 12 хүн гар аргаар алт олборлож байсныг хилчид илрүүлэн холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

 

Мөн Хилийн 0131 дүгээр ангийн хариуцсан хэсэгт ард иргэд хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна гэх мэдээллийг ХХТХГ ирүүлжээ.

 

Мэдээллийн дагуу шалгалт явуулахад нэр бүхий долоон хүн хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөлгүйгээр “Этүгэн Эе” ХХК-д ажиллаж байсныг илрүүлж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хууль бусаар ажил хийнэ гэдэг нь хахууль өгөлгүй үнэнчээр ажилдаг гэсэн үг биздээ.
2019-08-04