Жоли дүрвэгсдийн хуаранд зочлов
2015-06-22

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли дунд хүү Шилоны хамтаар Туркийн хил орчимд амьдарч буй Сири, Иракийн дүрвэгсэдтэй уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жоли НҮБ-ын дэргэдэх “UNHCR”-ийн элчийн хувиар тус улсад айлчилжээ. Тэрбээр хүүгийнхээ хамтаар дүрвэгсдийн хуаранд зочилж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан байна. “Жолиг дүрвэгсэд яг л авралын элч шиг хүлээн авсан” хэмээн “UNHCR”-ийн төлөөлөгч хэвлэлийнхэнд мэдэгджээ. Жүжигчинг тус улсын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган хүлээн авч, талархал дэвшүүлсэн байна.

 

Жоли Мардин хотноо болсон чуулга уулзалтын үеэр “Миний хүүхдүүд шиг бяцхан хүүхдүүд амьдрахын төлөө тэмцэж байгааг хараад сэтгэл минь их өвдлөө, бас бахархаж байна. Тэдний төлөө юу ч хийж чадахгүй байгаа өөрийгөө буруутгахаас өөр арга алга. Намайг уучлаарай. Миний дуу хоолой олон улсад хангалттай түгэж чадахгүй байна. Энэ бол миний алдаа. Та нарыг хамгаалахыг олон улс, цэнхэр дэлхийгээс дахин гуйж байна. Бүх хүмүүс жаргалтай амьдрах учиртай. Надтай уулзсан бүхэн хэт даврагчдын алан хядах ажиллагаанаас айж, залхаж буйгаа ярих юм. Одоо энгийн иргэдийг хохироох хэрэггүй. Гуйж байна” гэж хэлжээ.

 

Жүжигчин бүсгүй “хүүгээ ухаантай, өршөөх, уучлах сэтгэлтэй нэгэн болоосой хэмээж ийнхүү дүрвэгсдийн хуаранд дагуулж ирсэн” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
setguulch minee shilo chin ohin shuu dee bolildoo zuw medeelel hurgeech
2015-06-22
Зочин:
ohin ni shuu dee
2015-06-22
zochin:
ohin ni bailgui dee, eregtei huuhed shig huvtsasladag ohin ni l haragdaad bna daa
2015-06-22