Хөлөнбуйр хотод Монголын консул ажиллаж эхэллээ
2015-06-22

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр хотод Монгол улсын өргөмжит консулын газар өнгөрсөн долоо хоногт албан ёсоор үүдээ нээлээ. Уг газар нь манай улсаас Өвөр Монголд нээж буй гурав дахь консул аж. Өөрөөр хэлбэл, нөгөө газрууд нь Эрээн болон Хөх хотод байрладаг юм байна.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар монголын консул Хөлөнбуйрт байгуулагдсанаар дан ганц орон нутгийн эдийн засаг бус бүс нутгийн хамтын ажиллагааг хурдасгах давуу талтай гэнэ.

 

Учир нь хоёр улс цаашид аялал жуулчлал, эдийн засаг, соёлын салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чухал хувь нэмэртэй аж.
 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин