Хорин төгрөгийн хавх буюу хэрэглэгчээ дөнгөдөг Мобиком
2015-06-22

 

Мобиком компани хэрэглэчдээ гомдоодог болсоор удаж буй. Та интернэтэд орвол гомдсон, гайхширсан, уурссан олон сэтгэгдэл, жиргээ, фэйсбүүкийн постууд харах болно.

 

-Долоо хоногийн өмнө төлбөрөө төлөөд авсан 2GB дата багц дуусчихлаа!

 

-Төлбөрөө төлөх гээд очтол 120 мянгаар нэмэгдцэн байхын!

 

-Миний төлбөр 2 сая төгрөг гарчихаж. Ажилтнаас асуутал, “та үйлчилгээгээ сунгуулах мессеж явуулаагүй байна” гэж хэллээ. Тийм мессежний тухай надад урьдчилан сануулаагүй шүү дээ!

 

 

Энэ бол зөвхөн жишээ. Хэрэглэгчиддээ ингэж хүйтэн хөндий хандах нь  Япон соёл биш байлтай. Эсвэл  33 хувийг нь эзэмшдэг монгол дарга нар нь ингэж тоглоом шоглоомын бэлэг барьдаг  юм уу? Уг нь хэрэглэгчдээ асрах хайрлах ёс зүй, бизнесийн алсын хараа аль ч томоохон байгууллагад байдаг. Гэтэл Мобиком “Нэр хүндийн баталгаа” 9911-ийн эзэмшигчиддээ хүртэл нэг мэссэжний эрх илүү өгдөггүй л газар.

 

Тэр байтугай хэрэглэгч нь рөүминг асаагаад гадаадад явахад нь аль болох их гоожуулаад авья гэсэн шиг чимээгүй харж байгаад хэдэн саяын төлбөр гаргуулдаг нь уламжлал болон тогтлоо. Олон хүн үүнийг гэрчилнэ.

 

Мобиком компани үүрэн телефоны анхдагч оператор хэмээх сайхан нэр алдартай билээ. Ерээд оны дундуур, Мобиком ганцаараа үйлчилгээгээ нэвтрүүлж байхад гар утас хэрэглэнэ гэдэг тэнгэрийн явдал байлаа. Арайхийж гар утастай болсон энгийн хүн хэзээ ч утаснаасаа гадагшаа дуудлага хийдэггүй байв. Хааяахан мессеж бичнэ. Одоо нэг минут нь 50 орчим төгрөгийн үнэтэй байдаг гар утасны гарах яриа анх 240 төгрөг орчим байсан шиг санаж байна.  Тэр үеийн ханшаар бараг нэг доллар шахуу.

 

Дараа нь үндэсний оператор компаниуд гарч ирсэн нь дэлхийд хаана ч байхгүй өндөр үнээр монголчуудад үйлчилгээ үзүүлдэг байсан Мобикомын таагүй үе. Үндэсний операторууд хөгжин дэвжиж ухаалаг үнэ бүхий үйлчилгээ санал болгож эхэлсэн нь харин хэрэглэгчдийн “алтан үе”.  Ашгүй хүн бүхэн гар утас барих бололцоо нээгдсэн. Бизнесийн өрсөлдөөнөөс хамгийн их хождог нь хэрэглэгчид гэдгийг энэ жишээ бүрэн баталдаг юм.

 

 

Харин Мобикомын хувьд ганцаараа монопольддог байсан үе нь аль хэдийнэ өнгөрчихөөд байхад тэр шуналаа тавихгүй байгааг хэн хүнгүй шүүмжилж байна.  Мобиком бизнесийн цэвэр өрсөлдөөнөөс зайлсхийдэг газар гэж салбарынхан нь жиг жуг ярилцдаг, хэвлэлээр ч явж байдаг билээ. Шударга өрсөлдөөнийг хуульчилсан байдаг. Шударгаар өрсөлдөхгүй гэвэл хуулийг зөрчиж таарна.

 

Мобиком саяхан 94-өөр эхэлсэн шинэ дугаараа 20 төгрөгөөр борлуулж эхлэв. Бизнесийн хувьд ер бусын, увайгүй ч гэмээр энэ явдлаас болж өөрсдийнх нь нэр хүнд унах ч дүүрч.  Гэтэл энэ нь Монгол улсад дагаж мөрддөг Өрсөлдөөний тухай хуулийг уландаа гишгэсэн үйлдэл болжээ. Учир нь уг хуулийн 7.1.4-т “Бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулах...”-ыг хориглоно гэж заасан байдаг байна.

 

 

Дашрамд нэг зүйлийг дурдмаар санагдлаа. 94-ийн тоог тэд хөгжин дэжихийн бэлгэдэл гэж гаргаж байгаа юм билээ. Гэтэл дээрх тоог япон ханзаар бичихэд “Гашуун Үхэл” гэж уншигдах аж. Монголоор бэлгэдэл, японооор муу ёр. Хоржоонтой л юм. Япон эзэд нь албаар ингэж өгсөн юм байх даа гэсэн гайхшрал ч чих дэлсэж байна. Мөн гадаадууд Монголд маркетинг хийх гэж хөглөх юмаа даа гэж энэ тооны аль нь бэлгэдэл юм бэ? гэж шоолсон улсууд жиргээ, фэйсбүүкд чамгүй байна. Ер нь Мобикомын хэрэглэгчдийн төлбөрөөс бий болсон ашгийн 70% нь Япон руу шууд гардаг гэдгийг манайхан мэддэг болов уу?

 

 

 

Дээрхийг бичиж байхад Мобиком нэг бол Монголын хууль уншихгүйгээр үйл ажиллагаа явуулдаг, эсвэл уншсан ч эс тоож байгаа юм байна гэсэн дүгнэлт гарч байна. 20 төгрөгийн дугаарыг доромжлол гэж хүлээн авч буй хэрэглэгчид ч бишгүй байгаа нь интернэт ертөнцөд элбэг харагдана.  Эсвэл “20 төгрөгний хавх” гэж нэрийдэж ч байна. Энэ нь “20 төгрөгөөр сим карт зараад 200,000  төгрөгний төлбөр тавихаа мэдэж байгаа цаадуул чинь” гэсэн ярианаас үүдэлтэй аж.  Шогийн мэдрэмж сайтай монголчууд яаж зүгээр байх вэ фэйсбүүк, твитэрдээ янз бүрийн зураг эвлүүлэн тавьсны заримаас сонирхуулья

 

 

О.Магнайг дарга байхад ШӨХТГ их л ширүүн байж, олны талархалыг хүлээж байсансан. Энд болоод байгаа явдлыг Аюурсайхан дарга анхаарсан байх гэж найдъя. Эсвэл шинэ дарга зөөлдөж,  элэг бариулаад байна уу?  Ер нь Монгол оронд, монголчуудад бүтээгдэхүүн борлуулах гэж байгаа бол тэднийг эхлээд хүндэлж, хууль журмыг нь “тоож үзэх” хэрэгтэй шүү Мобиком!

 

 
 
 
 
 
 
Ч.Чулуун
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
za bugdeeree l mobicomiig muulah yum tegj hulhiduulaad bgaa yum bol bochihooch uur gazruud bj l bna
2015-06-23
Зочин:
Ggjj
2015-06-23
Зочин:
Mongolchuud yapon bilegdleer amidardag bolchoo yu? 9 ba 4-iin too chin Mongolchuudad bol sain too gedeg biz de?
2015-06-23
gaanag:
94kk hyatadaar uh gsen ug
2015-06-22
Zochin:
Mongol gej yum bna uu mobicom-japan, unitel-hongkong , skytel-solongos
2015-06-22
Пурэв:
луйварчин мобиком задгай дата нэрээр луйвар хийдэгээ болимоор юм
2015-06-22
Zochin:
ediin zasag hyamraltai ued 20 tugrugiin dugaar zarj bgaa mobicomdoo bayarlalaa. Bi 5 dugaar avsan shuu. Busad company uud hyamd geed baidag unenii huvi odoo yalgaagui bna. Suljee naidvartai ankhnii operatoroo barinaa.
2015-06-22
bi:
zuv hoo
2015-06-22
zzz:
990mg-t 1GB gej tootsood internetiin erh haachihdag luivarchin baiguullaga. 2222 lavlahiin ajiltnuud ch bas yamar ch asuudal shiidej chaddaggui
2015-06-22
Monhuu:
Zaza minii buruu yum baina bi teneg gedger huleen zuvshuurluu manai skytel mulguu mobicom mundag sorry
2015-06-22
SUgar:
Ulsdaa uul uurhaitai tatvaraar ursulduud 4rt orson baina lee mobicom. Teheer ch mobicomoo barj ulsdaa tatvaraa tulnuu. Skytel unitel ni baihgui ter jagsaaltand
2015-06-22
bi:
zuv hoo
Irgen:
Iim uviagui yum bichij baigaa setguulchid ni yaaj amid yvj chadaj bainaa? Iim um zahialj bichuulj baigaa nuhduud ni yaaj shudargaar ursulduh ve gej boddoggui hereg uu?
2015-06-22
haha:
ha za chi yaaj medej bgan
2015-06-22
monhuu:
NAM,LAM,MOBICOMoos hol bai MONGOLCHUUDAA....
2015-06-22
monhuu:
NAM,NAM,MOBICOMoos hol bai MONGOLCHUUDAA...
2015-06-22
.:
МАНАЙХААН НЭГ УРИАЛГА БАЙНА АА!!! ЦААШ НЬ ДАМЖУУЛНА УУ. МАНАЙ НИЙГЭМ ХАНЬ ИЖИЛ, ҮР ХҮҮХДЭЭ ЗОДОЖ НҮДСЭН, ХАРААЖ ЗҮХСЭН ЦААШЛААД АЛЖ ХЯДСАН БУЗРЫН ХЭРГҮҮДЭЭР ДҮҮРЛЭЭ. СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ХҮҮХДИЙН ГЭХ ТОДОТГОЛТОЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ГАЗАР БОЛГОНЫГ ШУНАХАЙ СЭТГЭЛТНҮҮД ДЭЭРЭМДЭЖ ДУУСЛАА, ХҮҮХДЭЭ ЧИРСЭН ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮД ТООЛОХЫН АРГАГҮЙ ИХ БОЛСОН. ЭНЭ БҮХЭН НЭГ Л ЗҮЙЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ БАЙНА. БИД ХАНЬ ИЖИЛ ЭЭ ҮР ХҮҮХДЭЭ ХАЙРЛАДАГГҮЙ, ДЭРГЭДЭХЭЭ НОХОЙНООС ДОЛООН ДОР ҮЗДЭГ ХҮНИЙ ОРОМЦОГ НАРЫГ УЛС ТӨРД ГАРГАСААР ИРЖЭЭ. ДАРААЧИЙН СОНГУУЛЬД ХАНЬ ИЖЛЭЭ ХАЯЖ ЯВААГҮЙ, ҮР ХҮҮХДЭЭ ӨНЧРҮҮЛЭЭГҮЙ. ЭХНЭР, НӨХӨР, ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ СУРСАН ХҮМҮҮСИЙГ ТӨРД ГАРГАЯ! ҮР ХҮҮХЭД ХАНЬ ИЖИЛ ЭЭ ХАЙРЛААГҮЙ ХҮН ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ ХАЙРЛАХ УУ. БИД ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ, ХУДЛАА ЦАРАЙТАЙ, ХУЛГАЙЧ НАРЫГ ТӨРД ГАРГАСААР БАЙГААД ХАШИРЛАА ОДОО ГЭР БҮЛДЭЭ ҮНЭНЧ, ХАРИУЦЛАГАТАЙ ХҮМҮҮСИЙГ ТӨРД ГАРГАЯ! ҮҮНИЙГ ГЭР БҮЛИЙНХ НЬ АМЬДРАЛАА ШИНЖЬЕ. ГЭР БҮЛЭЭ АВЧ ЯВЖ ЧАДДАГ, ХАНЬ ИЖИЛ, ҮР ХҮҮХДЭЭ ХАЙРААР ДУТААГААГҮЙ ХҮН УЛ
2015-06-22
kub:
uuren telefony bukh kompaniudyg kharitsuulj bichsen bol ur duntei bolokh baisan bolov uu,
2015-06-22
Ганболд:
тэглээ ч гэсэн мобидоо хайртай
2015-06-22
ZAILAACH:
BITGII TENEGT NOWSHOO
2015-06-22
:):
Хэхэ
2015-06-22
ӨРСӨЛДӨӨН:
МОБИКОМОО ТАНАЙХ ДУУГАЙ Л БАЙХЫН НЭГ УДАА Ч ГЭСЭН ШҮҮХЭД ӨГӨӨД ЭНЭ МЭТ СЭТГҮҮЛЧИДИЙГ ЗӨВ ЗАМ МӨРТ ОРУУЛАХАД ТУСЛАХ ЁСТОЙ ЮМ БИШҮҮ.
2015-06-22
ZAILAACH:
BITGII TENEGT NOWSHOO
ЮНИТЕЛ:
БҮГДЭЭРЭЭ ЦЭВЭР ӨРСӨЛДЬЕ. МӨНГӨӨ ТӨЛӨӨД СУРТАЛЧИЛГАА ХИЙ Л ДЭЭ . НЭГЖ ӨГӨӨД МУУСАЙН СЭТГҮҮЛЧИДИЙГ ИНГЭЖ ДОРОМЖИЛЖ БАЙХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА. ХАЙРАН САЙХАН МЭРЭГЖИЛЭЭ ИНГЭЖ ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГӨНД БУЗАРЛАЖ ЯВАХ ГЭ ЧААВААС..
2015-06-22
Дэлгэр:
Би Моби хэрэглэдэггүй л дээ. Гэхдээ энэ нийтлэл бол шүүмжлэл биш доромжлол байна гэж харлаа.
2015-06-22
Баяр:
Зүгээр суугаад хөдөлж байгаа хүнийг муулах мөн амархан шүү
2015-06-22
xaxa:
za da hen negen ii zaihialgat niitlel bololtoi odoo yahav dee helj yarih erh chuluu geed bgaa biz dee hamaagui ingej bgaad barigdavdaa
2015-06-22
zochin:
Unegui sim taraaj baigaa Skytel, Unitel naryn tuhai iim yum bichihgu muu?
2015-06-22
zochin:
Mobi ugaashaa hogiin sh de, hereglej baigaa humuus ni ch adil, 5 tsaasaa gadniihand ogch hulhiduuldag garuud
2015-06-22
Зочин:
Захиалгат нийтлэл хаха зө би Моби бариад айхтар шулуулсан удаа байхгүй л байна. Хэрэглээндээ л төлбөр минь гардаг. Энэ нийтлэл бүүр арай дэндүүү тл тод байна шд чаввсссссс
2015-06-22
kkk:
Ямар ч ядцан мэдээ оруулдгийн. Энд Сарандаваа гуай ямар хамаа байна аа
2015-06-22
Зочин:
Dugaariig min shuud haadag. Yamar ch mdegdeh huudas bhguigeer. Tednd yaah gj bidnii geriin hayg busad um heregtei bdg um b
2015-06-22
XAXAXA:
Bolor geed neg nohor ajlaa hiij chadahgui MobiCom-oos halagdchaad iim novshirson argaad hariugaa avah geed l shalchiganaad bhiin bolimoor yum aa
2015-06-22
haha:
ha za chi yaaj medej bgan
Зочин:
Zahialgat niitlel
2015-06-22
bachuuragch:
ээ ганц моби ч гэлтгүй юнител ч адилханшдээ. бүгд шулаачид. тэр дундаас моби нь арай ахисан түвшиний цайрсан луйварчид байх. Би моби болон юнителийн дараа төлөрт зэрэг хэрэглэдэг юм. Хамгийн сонин нь 2 дугаарын маань төлөр байнга тогтмол гардаг. хэлбэлзэл нь 2000 төг. Би хувьдаа энэ сар утсаар бага ярилаа төлбөр бага гарна даа гээл байжийтал өмнөх саруудтай ижил төлбөр гараал ирдэг. Харин их хэрэглэвэл хэдэн төгрөг яаж нэмж луйвардахаа сайн мэддэг нөхдүүд. Азаар би төлбөрөө очиж төлөх зав гардгүй нэтээр төлдөг нь Моби болон Юнителийн аз.Нэг очих зав гараасай гээл анаал байж байна. Хүний тэвчээрт хязгаар гэж бас байдаг юм Mobicom Unitel
2015-06-22
haha:
Ataarhagchid bachuurch bna daa bachuurch bna
2015-06-22
zochin:
bugd l unegui dugaar taraaj l bdag shdee. unitel gehed l hos dugaaraa unegui aw geed l , g mobile bolohoor duuchdii togloltiin biletiig daguulj unegui dugaar taraagaal bdag shd. ene tegeed shudarga orsulduun gejuu
2015-06-22
Зочин:
Erguu SkyTel ataarhaad uhlee yu
2015-06-22