Хэт халууны улмаас 130 хүн амиа алджээ
2015-06-22

Пакистан улсад хэт халсаны улмаас ганцхан өдрийн дотор 130 хүн амиа алдаж, 54 хүн наранд цохиулж, эмнэлэгт хүргэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Нутгийн төвийн болон зүүн хэсгүүдэд +45 хэмийн халуунтай байгаа гэнэ. “Нийслэл Карачи хотноо иргэдийг сэрүүцүүлэх газар хомс байгаагаас болж амиа алдсан иргэдийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаа” хэмээн Иргэдийг хамгаалах холбооны тэргүүн “AFP” агентлагт мэдэгджээ.

 

Зөвхөн Карачи хотноо 119 хүн амиа алдсан байна. Зарим бүс нутагт их хэмжээний хур тунадас унаж, цахилгаан тасрахад хүрчээ. Амиа алдагсдын тоо эрчимтэй нэмэгдэж буй учир Карачи хотын 14 сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин