”Канген-Ус” дэлгүүрийг дээрэмджээ

Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт орших "Канген-Ус" дэлгүүрийг дээрэмджээ.
Гэмт этгээд дэлгүүрийн эзэн эмэгтэй Ж-г дэлгүүртээ байхад биед нь хүч хэрэглэн, зэвсгийн чанартай зүйл ашиглаж 650 мянган төгрөг, samsung маркийн гар утас зэрэг эд зүйлийг дээрэмдсэн байна.
Уг хэрэгт Дорнод аймгийн харьяат Ц /эрэгтэй 39 настай/-ийг холбогдуулан шалгаж байгаа аж.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ