Украины хямралыг АНУ санхүүжүүлсэн
2015-06-22

2013 оны долоодугаар сараас эхлэлтэй Украины хямралын гол буруутан нь АНУ-ын удирдлагууд хэмээн ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Николай Патрушев Оросын “Коммерсантъ” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр дурьдсан тухай “TASS” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Америкчууд Украинд төрийн эргэлтийг санаатайгаар үүсгэсэн. Тэд Засгийн газрын түлхэн унагаах болон өөрсдийн гар хөлөө Украины төрд гаргахыг хүссэн учир хамгийн багадаа таван тэрбум ам.доллар зарцуулсан. Хямрал нэрийдлээр Украиныг “НАТО”-д элсүүлж, Украинд эрхээ ардчилал нэрийн дор тогтоохыг санаархсан” гэж хэлжээ.

 

Николай Патрушев өөрийнхөө ярьсан зүйлийг батлах хангалттай баримт байгааг сэтгүүлчдэд мэдэгдэж “Орос, Украинд ахын ёсоор туслахыг хүссэн. Өөр санаагүй” гэж хэлсэн байна.

 

“Удар” намаар удирдуулсан 100 мянга гаруй хүн Киев хотноо жагсч улмаас Ерөнхийлөгч Виктор Януковчийг суудлаас нь түлхэн унагаасан юм. Энэхүү үйл явдлын дараа Оросын талыг баримтлагчид хэмээн нэрлэсэн босогчид Донецк, Луганск, Харьков мужид эрхээ тогтоохыг санаархсан билээ. Олон сарын турш үргэлжилсэн тулааны улмаас 6000 гаруй энгийн иргэн амиа алдсан гэдгийг НҮБ баталсан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин