Хоёр баг хүрэл медаль зүүжээ
2015-06-22

Гэрэл зургуудыг "Mongolian Judo Association" хуудаснаас ашиглав.

Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд оролцсон Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ. Манай эрэгтэй баг хүнд жингийн бөхгүй оролцсон ч хүрэл медаль зүүж чаджээ. Эрэгтэй баг өнгөрсөн жилийн тэмцээнд аваргалж байсан билээ. 

 

Харин эмэгтэй баг өмнөх жилийн амжилтаа давтаж, мөн хүрэл медалийн тавцанд зогсчээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд А.Батзул, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ С.Мияарагчаа, 81 кг-д Д.Сандуйжав нар хүрэл медаль хүртсэн.

 

Япон улсад болсон Зүүн Азийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын багийг МЖБХ-ны гүйцэтгэх захирал, IJF-ий шүүгч М.Бөхбат ахлан, дасгалжуулагч Д.Батсайхан, шүүгч Б.Ууганбаатар нар болон 13 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон юм.

 

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин