Кимийн аав Кайтлин Женнер болжээ
2015-06-22

Реалити шоуны од Ким Кардашианы хойд эцэг Брюс Женнер хагалгаанд орж, хүйсээ солиулсан тухай “www.huffingtonpost.com” мэдээллээ. Тэрбээр цоо шинэ төрхөөрөө “Vanity Fair” сэтгүүлийг чимжээ. Брюс Женнер нэрээ солиулсан бөгөөд өөрийгөө Кайтлин Женнер хэмээж, иргэний үнэмлэх, гадаад паспортоо шинээр захиалсан гэнэ. “Брюс өнгөрсөн сарын эхээр Лос Анжелес хотноо хүйсээ солиулах хагалгаанд орсон” хэмээн “TMZ” сайт бичжээ.

 

Женнер хүйсээ солиулсныхаа дараа Кайтлин нэрээр инстаграм, твиттер хаяг нээсэн байна. “Үзэсгэлэнт Кайтлин” гэх твиттер хаягийг ганцхан өдрийн дотор 4.7 сая хүн дагасан бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Барак Обама, жүжигчин Анжелина Жоли, Женнифер Анистон, Эмма Уатсон, реппер Снуп Дог дагажээ.

 

Обама твиттертээ “Женнер хатагтай болсонд чинь баяр хүргье” гэж жиргэж “Өөрчлөлтийг хүн бүхэн хүсдэг. Тиймээс нэг нэгнээ гоочлохгүй байхыг хүсье” гэсэн байна. Крис Женнер твиттертээ “Хөгжилтэй юм аа. Шинэ Кайтлин үзэсгэлэнтэй юм аа” хэмээн жиргэсэн байна.

 

Харин аавынхаа өөрчлөлтөд Кардашиан сэтгэл дундуур байгаагаа нуугаагүй аж. Тэрбээр “Өнөөдөр аавуудын өдөр. Гэтэл та эмэгтэй болчихлоо” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hha:
haha kim yag heljdee kiees gadna eejid ni bur hetsuu bhdaa
2015-06-24