Согтуу жолооч осол гаргаж, зорчигчид гэмтжээ

Т. Приус маркийн авто машины жолооч Д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож онхолдсны улмаас 29 настай эрэгтэй Б нарын гурван хүн гэмтжээ.
Уг осол Хан-Уул дүүргийн нутаг Биокомбинатийн зам, Сод монгол ШТС-н урд замд гарчээ. Хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд хоёр жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 154 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээллээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ