УДЭТ жүжигчний сонгон шалгаруулалт хийнэ

Улсын драмын эрдмийн театр “Театр студи”-ийн жүжигчин сонгон шалгаруулахаар болжээ.
Энэхүү шалгаруулалтад жүжигчний мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн, 2015 онд төгссөн оюутнууд хамрагдах боломжтой аж. Шалгаруулалтын бүртгэлийг зургадугаар сарын 28-ыг дуустал УДЭТ-т авах юм.
Харин шалгаруулалт хоёр үе шаттай бөгөөд нэгдүгээр үед бүжиг, дуу, хувийн номер, хоёрдугаар үед монологи, жүжгийн хэсэг багтах аж. “Театр студи”-ийн шалгаруулалтыг зургадугаар сарын 29-ны 13.00 цагт театрын байранд авах аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ