Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг авраач
2015-06-23

БЗД-ийн 12 дугаар хорооны иргэдийн төлөөлөл “Чулуутын задгай” ТББ, “Хатантуул голоо хамгаалах vндэсний хөдөлгөөн”, “Монголын залуучуудын холбоо”, “Монголын оюутан залуучуудын нэгдэл” хамтран Ботаникийн цэцэрлэгийн газар дээр барилга барих болсныг эсэргvvцэж буйгаа мэдэгдлээ.

 

Ботаникийн цэцэрлэгт хvрээлэн нь нийт 34,9 га хэмжээтэй бөгөөд Монгол Улсын ховор эмийн ургамал тариалдаг туршилтын талбай гэж явдаг. Гэвч олон жилийн турш төсвийн мөнгийг хаагдуулснаас болж цэцэрлэг эзгvйрч, 2-3 га орчим газарт л хуучин ажилчид нь ногоо, ургамал тарьдгаас бусад хэсэг нь хэдэн модноос өөр зvйлгvй болжээ. Тодруулбал, 2013 оны долоодугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргvvлэгчид Ботаникийн цэцэрлэгт хvрээлэнгийн талбайг 34,9 га гэснийг 22,9 га болгох тогтоолыг гаргаж Анагаах ухааны их сургуулийн барилга, ЕБС, цэцэрлэг барихаар төлөвлөсөн ажээ.

 

Тус хорооны иргэдийн төлөөлөл vvнд дургvйцэж буйгаа мөн хэрэв энэ асуудлыг шийдэж өгөхгvй бол хатуу тэмцэх болно гэдгээ илэрхийлэв. Тэд холбогдох газруудад уг газрын захирамжийг хvчингvй болгох албан шаардлага хvргvvлсэн аж. Иргэд уг барилгыг цэцэрлэгийн газар нутагт бус БЗД-ийн 12 дугаар хорооны дахин төлөвлөлтөнд орсон 164 га газруудад барих боломжтой хэмээн vзэж байгаагаа ч илэрхийллээ. “Хатантуул голоо хамгаалах vндэсний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар ч энэ vеэр бvтээн байгуулалт хийх нэрийдлээр ногоон байгууламжаа сvйтгэхгvй байхыг хvслээ.

 

Тэрбээр Ботаникийн цэцэрлэгт хvрээлэнг Vндэсний цэцэрлэгт хvрээлэн шиг тохижуулж, ойр орчмын хvмvvсийн амралт, чөлөөт цагаа өнгөрvvлэх газар болгох саналыг дэвшvvлэв. Мөн энэ асуудлыг УИХ, Засгийн газрын тvвшинд анхааралдаа авахыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, нийслэлийн засаг дарга С.Бат-Vvл нараас хvссэн юм. Мөн энэ vеэр БЗД-ийн 12 дугаар хорооны иргэдийн төлөөлөл “Чулуутын задгай” ТББ-ын тэргvvн Л.Зэс-Эрдэнэ гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаарх асуудлыг хөндөв. Тодруулбал, тус хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил 2012 онд эхэлсэн бөгөөд тухайн vед иргэд өөрсдөө зураг, төлөвлөлтөө хийж барилгын томоохон компаниудад саналаа хvргvvлжээ. Тухайн vед “Жигvvр Гранд” групп иргэдийн саналыг хvлээн авсан бөгөөд хамтарч ажиллаад хоёр гаруй жил болж байгаа аж. Энэ хугацаанд бvх дvрэм, журмын дагуу хийх ёстой ажлуудыг хийж энэ тавдугаар сард иргэдийн 75-аас дээш хувийн саналаар гэрээ хийж дууссан. Одоо Төслийн удирдах хороо хуралдаж батламж өгөхийг л хvлээж байгаа аж.

 

Гэхдээ Төслийн удирдах хороо хуралдах ёстой байсан vедээ хуралдалгvй ямар нэгэн шалтгаанаар хурлыг хойшлуулсан бөгөөд маргааш хуралдахаар төлөвлөсөн нь ч хойшлохыг vгvйсгэхгvй хэмээн Л.Зэс-Эрдэнэ хэллээ. Уг асуудал шийдэгдээгvй удсаны улмаас иргэд гурван жилийн турш байшингаа барьж, нvvж, зарж ч чадахгvй хэцvv байдалд байгаа гэнэ. Иймд хувийн ашиг сонирхолоо бодож, ард тvмнээ хохироолгvй энэ асуудлыг хурдан шийдэж өгөхийг холбогдох байгууллагуудаас хvсч байгаагаа иргэд энэ vеэр хэлж байсан юм. Дашрамд дуулгахад, Улаанбаатар хотын 2020-2030 он хvртэл хөгжvvлэх ерөнхий төлөвлөгөөнд Ботаникийн цэцэрлэгт хvрээлэнг Зvvн бvсийн цэцэрлэгт хvрээлэн буюу хvvхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрvvлэх “Мини Парк”-аар 34 га газрыг баталсан байдаг.

 

Саяхан БЗД-ийн 12 дугаар хорооны иргэд, албан байгууллага болон сургуулиуд “Цэцэрлэгт хvрээлэнгээ аваръя” сэдэвт өдөрлөг зохион байгуулж, хог шороог цэвэрлэн, тоглоомуудыг сэргээн засварлаж, 1800 ширхэг мод тарьжээ. Гэтэл энэ vеэр харуул хамгаалалт гэх зvйлгvй, хашаа хороо нь эвдэрсэн байсан бөгөөд нэг согтуу хvний санаандгvй тавьсан гал нь авалзаж тvймэр гарах шахсан аж. “Ийм асуудал цэцэрлэгийг эзэнгvй хаяснаас болж гарч байгаа”-д тус хорооны иргэд санаа зовж, “Ботаникийн цэцэрлэгт хvрээлэнг авраач” хэмээн холбогдох хvмvvсээс хvслээ.

 

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин