Украинчууд дайснаа таних хэрэгтэй
2015-06-23

“Украины хямралын гол буруутан бол АНУ” хэмээн ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Николай Патрушев Оросын “Kommersant” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ. Тэрбээр “Украины хямралыг АНУ санаатайгаар бий болгосон. АНУ, Украиныг алсаас удирдахын тулд хамгийн багадаа таван тэрбум ам.доллар зарцуулж, Киев хотноо үйл ажиллагаагаа явуулдаг иргэний байгууллагууд, залуучуудын холбооны гишүүдийг эх орноо өөрчлөхийг уриалсан. Үнэн хэрэгтээ тэднийг хөдөлгөх тийм ч амархан байгаагүй ч доллар тэднийг хөдөлгөж чадна гэдгийг АНУ мэдэж байсан” гэж ярьжээ.

 

Патрушев ярилцлагынхаа үеэр “Украинчууд бус америкчууд Украинд төрийн эргэлт хийж, Ерөнхийлөгч Виктор Януковчийг суудлаас нь түлхэн унагааж, Украинд гишгэх аргагүй болгож, улмаар эх орноос нь хөөсөн. Энэ эрхэм бол Орос улстай найрсаг харилцаа, цаашлаад ах, дүүгийн барилдлагатай байхыг илүүд үздэг. Учир нь тэрбээр ард түмнээ хайр, халамжаар хамгаалдаг байсан. Яагаад Украиныг хоёр хувааж буй улстай Украины удирдлагууд наалдаж, нөхөрлөж байгаа нь тааварлашгүй. Миний зөвлөгөө бол Украинчууд уур хилэнгээ түр орхиж, нэг нэгнийхээ нүд рүү хараад жинхэнэ дайсныхаа тухай ярилцах учиртай. Дайсан, найзаа ялгадаг байх нь давуу тал. АНУ-ын гол зорилго бол Украиныг “НАТО”-д элсүүлж улс төр, эдийн засгийг нь алсаас удирдахыг санаархаж буй юм” гэж хэлжээ.

 

АНУ удаа дараа Украины хямралын буруутанг Орос болон Путин хэмээн мэдэгдэж байгаа. Учир нь Украины автономит муж Крым, Оросын эх газарт нэгтгэсэн билээ.  Крымийн иргэд 2014 оны гуравдугаар сарын 16-нд бүх нийтийн сонгууль явуулсан. Сонгуульд 1.6 сая иргэн саналаа өгч, 95.8 хувийн саналаар Орост нэгдэхийг дэмжсэн билээ. Энэхүү сонгуулийн санал хураалтыг хууль бус хэмээн Украинаас урьтаж АНУ дуугарч, Оросын эсрэг эдийн засаг, худалдаа, банк санхүү, жуучлал, боловсролын салбарт хориг тавьсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн сарын 14-нд иргэдтэйгээ уулзах үеэрээ дээрх хоригоо нэг жилээр сунгаж буйгаа мэдэгдсэн.

 

Крымийн асуудлаар Патрушев ярихдаа “Би саналаа өгсөн хүмүүсийн сонголтыг хүндэтгэж байна. Крымийн асуудал Орост бус АНУ-д аз болсон. Тэд Крымийн нэрийг барьж олон улсад Оросын нэр хүндийг унагаасан. Гэтэл үнэн хэрэгтээ бид бус Крымийн ард түмэн өөрсдийн хүсэлтээр саналаа өгсөн. Тэднийг хэн ч албадаагүй. Сонгуулийг ажиглах, сурвалжлахаар дэлхийн 40 гаруй улсын 2000 гаруй хүн Крымд ирсэн. Бид тэдний нүдийг хаагаагүй. Сонгууль шударга болсон гэдгийг тэд баталж байгаа” гэжээ.  

 

Патрушев ярилцлагынхаа үеэр “Таван тэрбум долларын ихэнх нь Украины Батлан хамгаалах салбарт зарцуулагдсан” хэмээн онцолсон байна. Мөн “Украины зүүн хязгаарт Украинчууд нэг нэгнээ хороож, нэг нэгнээ дээрэмдэж байна. Энэ бүхнийг АНУ хүссэн. Тэдний найруулсан тааруухан зохиол одоо жинхэнэ кино зохиол болжээ” гэсэн байна.  

 

2014 оны дөрөвдүгээр сарын 17-нд Донецк мужид Оросын талыг баримтлагчид хэмээн өөрсдийгөө нэрлэсэн босогчид эрхээ тогтоохыг санаархаж, тун удахгүй бие даасан сонгууль явуулах тухайгаа шинээр бүрэлдээд удаагүй Засгийн газартаа мэдэгдсэн билээ. Тэд амласан ёсоороо 2014 оны тавдугаар сарын 22-нд бүх нийтийн сонгууль явуулж, Донецк мужийг Бүгд найрамдах улс болгон зарлаж, тус улсын Ерөнхийлөгчөөр Александр Захарченко сонгогдсон юм.

 

Энэхүү үйл явдлын дараа Луганск, Харьковт салан тусгаарлагчид хяналтаа тогтоохыг санаархах болсноор өнөөдрийг хямрал хүрээгээ тэлжээ. Армийнхан, салан тусгаарлагчидтай буудалцаж, “эх газраа эргүүлэн авна” гэх үгээр далдалж, дайтсан. Харамсалтай нь энэхүү утга учиргүй дайны уршгаар хамгийн багадаа 6000 хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
У край улс шүү дээ. Цагтаа Орос Украйн 2 нэг хэл соёлтой нэг хил хязгаартай Нэг дайсантай байлаа. Дээхэн үедээ Киев хот нь хүртэл Оросын нийслэл байсан цаг бий дээ. Америкийн заавраар ах дүүстэйгээ хядалцаж байх ч гэж дээ.
2015-06-23
Зочин:
uursdiiguu yaay gej bj yun tuva .buraid
2015-06-23
lol:
tuva buriadad snal asuulga yavuuliil daa tegyyl boloh uu
2015-06-23