“Майдар Эко хот”-ын төслийг ХБНГУ-ын RSAA компанийн мэргэжилтнүүд хийсэн. Тэгвэл тус төлөвлөлт нь Дэлхийн нэр хүндтэй байгууллагын шалгаруулалтад орж “Эко хотын баталгаажилтын гэрчилгээ” авч, “Алтан медаль” хүртсэн гэдгийг төслийн танилцуулгын үеэр дуулгалаа.
“Майдар Эко хот” дөрвөн үе шаттай баригдах аж. Эхний ээлжийн барилгажилт 80 мянган оршин суугчтай байна. Ингэхдээ хамгийн эхэнд амралт чөлөөт цагийн цогцолборууд, соёл урлагийн байгууламж, дэлгүүр, орон сууцны хороолол баригдах аж. Мөн оршин суугчдыг ажлын байраар хангах үүднээс аж үйлдвэрийн бүсийг ч төлөвлөжээ.
Их Майдар бурханы хөшөө болон түүнийг хүрээлэн босгох соёл урлагийн цогцолбор нь Богд хан уулын өвөрт, Улаанбаатар хотоос 50 км-ийн зайтай байрлах бөгөөд 2012 онд энэ газрыг шинэ хотын төв болгох шийдвэр гаргаж, ажлаа эхлүүлжээ.
“Майдар Эко хот”-ын төлөвлөлт бүрэн дууссан аж. Харин бүтээн байгуулалтын ажил нь ирэх жилээс эхлэх юм байна.
Уншиж байна |