Ким Чен Ун эмэгтэй нисгэгчидтэй уулзжээ
2015-06-23

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны санаачлагаар тус улсын түүхэнд анх удаагаа Пхеньяны тэнгэрт эмэгтэй нисгэгчид цэргийн “А-42” онгоц жолоодон нисчээ. 27 настай И Хан У, 25 настай Ким Жун Ил нарыг өнгөрсөн оноос эхлэн нисгэгчээр бэлдсэн аж. Тэд Хойд Солонгосын анхны эмэгтэй нисгэгчид юм. Ким Чен Ун өчигдөр тэдний тусгайлан бэлдсэн нислэгийн шоуг үзсэн байна.

 

Нисгэгчдийг газардах үед удирдагч болон Батлан хамгаалах яамны удирдлагууд хүлээн авч уулзаж, баяр хүргэжээ. Ким Чен Ун хэлэхдээ “Хойд Солонгос эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлж, тэдний сурах чин хүслийг үргэлж хөхиүлэн дэмждэг билээ. Та хоёрын үзүүлбэр гайхалтай байлаа. Нисгэгчид минь тэнгэрт бүжиглэж буй цэцэгс шиг харагдаж байлаа” гэж хэлсэн тухай “KCNA” агентлаг мэдээлснийг “CN агентлаг иш татан дамжуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин