“Bank of China” мөнгө угаажээ
2015-06-23

 

Италийн прокурорууд өнгөрсөн долоо хоногт Хятадын “Bank of China”-ийн Милан дахь салбарыг мөнгө угаасан хэргээр шалгаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн билээ. Флоренц хотын хууль хяналтынхан Италиас Хятад руу хууль бусаар шилжүүлсэн 4.5 тэрбум еврогийн хэрэгт 300 орчим хүнийг холбогдуулан мөрдөн шалгаж байгаа аж. Мөнгө угаах хэрэгт “Bank of China”-ийн дөрвөн ахлах менежер шалгагдаж байна. Прокуророос мэдээлснээр энэхүү хууль бус мөнгөний тал хувийг 2007-2010 оны хооронд Милан дахь салбараар дамжуулан шилжүүлжээ. Хууль бус шилжүүлгээс “Bank of China” 758 мянган еврогийн ашиг олсон аж. Прокурорууд “Bank of China”-ийн Милан дахь салбарыг мөнгө угаасан хэмээж, шүүхээс яллах дүгнэлт гаргахыг хүссэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тус банк “Money2Money” гэсэн мөнгөн гуйвуулгын үйлчилгээний нэрийн дор санхүүгийн хууль бус ажиллагааг гүйцэтгэсэн байна. Долларт шилжүүлбэл 5 тэрбумд хүрэх их хэмжээний мөнгийг Хятадад хуурамч нэрээр бага багаар шилжүүлсэн болохыг нотолсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин