Брэд сайхан хувцасладаг уран бүтээлчээр тодорчээ
2015-06-23

 

Зургаан хүүхдийн эцэг Брэд Питт энэ оны хамгийн сайхан хувцасладаг уран бүтээлчээр тодорсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “GQ” сэтгүүл эмэгтэй уншигчдын дунд дээрх санал асуулгыг явуулсан бөгөөд саналаа өгсөн иргэдийн 50-иас дээш хувь нь Брэдийг сонгож, саналаа өгсөн байна.  

 

Тэрбээр бусдад үлгэр дууриал болох стилээр хувцасладаг хэмээн “GQ” онцолжээ.  Тус сэтгүүл  1999, 2005 онуудад Брэдийг хамгийн сайхан хувцасладаг уран бүтээлчээр тодруулж байжээ.

 

Харин удаах байранд реппер Кейни Уэст, Жей Зи, жүжигчин Брэдли Купер, Руан Кослинг, дуучин Фаррел Уиллимс нар багтжээ. Саналаа өгсөн иргэдийн ихэнх хувь нь тэднийг нас ахих тусмаа гайхалтай, илүү эрэгтэйлэг харагдаж байна хэмээн магтжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин