Титаникийн зохиолч амиа алджээ
2015-06-23

 

“Оскар”-ын шагналт “Титаник” киноны дууг зохиосон, хөгжмийн зохиолч Жеймс Хорнер өчигдөр 9.30 цагт Калифорни мужид осолд орж, 61 насандаа амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрээр өөрийн нэг хөдөлгүүрт онгоцоо жолоодож байхдаа жолоогоо алдаж, улмаар осолджээ. Онгоц газарт унасан даруйдаа дэлбэрсэн байна. Хэргийн газар ажиллаж буй цагдаа нарын мэдээлснээр “осол ямар нэгэн гадны нөлөөгүй” хэмээн хэвлэлийхэнд мэдээлжээ.

 

Ослын мэдээллийн дараа “Титаник” киноны найруулагч Жеймс Камерон твиттер хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлж “Дэлхий дахин Хорнерийн дууг сонсч чадахгүй” гэж жиргэжээ.

 

Хорнерийн хувьд дуучин Селин Дионы дуулсан “Титаник” киноны дуу “My heart Will Go On” дууг зохиосноороо алдаршсан юм. Тэрээр “My heart Will Go On” дуугаараа 1997 онд Оскарын шагнал хүртжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гүүглээс хайгаад л ямар агуу хөгжмийн зохиолч байж вэ гэдгийг нь мэдчмээр юм.ганц дуу тойрч бичээд яахав ээ Дэлгэрцэцэгээ.Бидний мэдэх алдартай олон киноны ХӨГЖМИЙГ бичсэн гээд биччихээ.Нэрсийг нь Гүүглдээрэй.
2015-06-23