Өсвөр насны охидод зөвлөгөө өгнө
2015-06-23

НҮБ-ын Хүн амын сан, БСШУЯ-наас 2013 оноос хэрэгжүүлж байгаа “Залуучуудын хөгжлийн төсөл” нь хариуцлагатай, өөртөө итгэх зан үйл бүхий, амьдрах ухааны чадвартай залуу хүмүүс төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Энэхүү зорилгын хүрээнд Улаанбаатар хот болон орон  нутагт 20 байршилд "Амьдрах ухааны танхим"  байгуулжээ.

 

Тиймээс тус танхимыг хариуцаж буй сургагч багш нар нь залуучуудтай ажиллах арвин туршлагатай, бүх талын мэдлэгтэй байх шаардлагатай тул тэднийг чадавхижуулах анхны сургалтыг “Амжилтын хүрд” ТББ-аас зохион байгууллаа.

 

Энэхүү сургалтаар өсвөр үеийн охидод тулгамдаж буй асуудлууд, амьдралын зөв хэвшил, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаархи боловсролыг дээшлүүлэх, тэдэнд зохих зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэшүүлэхэд чиглэсэн мэдлэгийг сургагч багш нарт олгосон байна.

 

Өсвөр насны охидод тулгардаг бэрхшээлүүдийг үндэслэн сургалт гурван чиглэлээр явагдсан байна. Өсвөр насны хүүхэд нь хүүхэд наснаас том хүн болох шилжилтийн үеийг даван туулахад олон асуултууд гарч ирдэг бөгөөд дотны зөвлөгч зайлшгүй хэрэгтэй байдаг.

 

Иймд сэтгэл зүйн талаас, эрүүл мэнд, нөхөн үржихүй талаас нь болон аливаа бэрхшээл тулгарахад хэрхэн даван туулах мөн зорилготой, тууштай, өөртөө итгэлтэй байх зэрэг хувь хүн болж төлөвшихөд эерэг дадал суулгахад дотны зөвлөгч нь байх талаарх сургалтыг танхимын багш нарт явуулсан байна.

 

“Амжилтын хүрд” ТББ-ын тэргүүн Л.Саранцэцэг “Сургагч багш нар сургалтад хамрагдсанаар өсвөр үеийнхэнд сэтгэл зүйн, нөхөн үржихүйн, амьдрах ур чадварын талаар зөвлөх  чадвар, арга зүйтэй боллоо. Багш нараас хичээлийн сэдвээ улам гүнзгийрүүлж, дахин сургалтад хамрагдах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Мөн танхимын багш нарын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх сургалтуудыг ойр ойрхон хийж, багш нарыг холбох гүүр болохыг хүссэн” гэв.

 

Тэрбээр тун удахгүй танхимын багш нар болон залуучуудын дунд үзэл бодлоо солилцох, чөлөөт хэлэлцүүлэг, ярилцлага өрнүүлэх www.nzuud.mn цахим хуудастай болно гэдгийг онцолж байна. Цахим хуудастай болсноор багш нар хоорондоо холбоотой байхаас гадна хүүхэд залуучуудад илүү ойрхон ажиллах боломж бүрдэх юм байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
mha:
Bolj baina shdee, saihan ireeduin tuluu hamtdaa
2015-06-23