Э.Амартүвшин Сонгинохайрхан дүүргийн заан болжээ
2015-06-23

Сонгинохайрхан дүүргийн "Иргэдийн баяр" өнгөрсөн амралтын өдөр боллоо. Энэ үеэр төрийн байгууллагын үйл ажиллагаагаа иргэддээ танилцуулж, тайлагнан “Нээлттэй хаалганы өдөр”-өө зарлаж, Сонгинохайрхан уулаа тайж, бэсрэг наадам хийсэн билээ. Энэхүү наадмаар улс аймгийн цолтой, цолгүй бөхийн барилдааныг тусад нь хийж цолгүй бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхөд Сумын заан, начин цол олголоо.

 

Цолгүй 64 бөхийн барилдаанд Сонгинохайрхан дүүргийн харъяат Э.Амартүвшин түрүүлж сумын заан цол хүртжээ. Харин Завхан аймгийн Их уул сумын харъяат Э.Мөнхтөр үзүүрлэж, сумын начин болсон байна. Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат залуу бөх  Х.Очир-Хуяг, Архангай аймгийн Эрдэнэ мандал сумын харъяат залуу бөх Т.Амарсайхан нар шөвгөрчээ.

Shuud.mn
Сонин хачин
Ulzii:
Manai zasag darga nar iim l mylgyy khumuus baigaa yum daa negl medkhed khamar khashaanii khachin saikhan avgai gej temdeg garna daa
2015-06-24
Зочин:
dvvrgiin zaan,horoony nachin .yostoi neg holion bantan hutgaj bnaa ?hesgiin udurlugt tvrvvlbel hesgiin boljmor tsol olgoh bolob uu?
2015-06-23
hhahha:
Duurgiin arslan tsol ogchikhgui
2015-06-23