Орос, Европын холбоонд хариу барив
2015-06-23

Европын холбооны удирдлагууд өнгөрсөн сарын эхээр ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хоригоо сунгаж буйгаа мэдэгдсэн билээ. Хориг ирэх оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжих юм. Энэхүү мэдэгдлийн хариуд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдэл хийсэн тухай “TASS” агентлаг мэдээллээ. Тэрбээр Европын холбооны орнуудад хүнсний импортын хоригийг зургаан сараар сунгаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн байна.

 

Хоригийн хугацааг сунгах тухай бичгээ Ерөнхийлөгчийн тамгийн газарт илгээсэн хэмээн  Медведев хэвлэлийнхэнд мэдэгджээ. “Хүнсний бүтээгдэхүүний хоригт ямар нэгэн өөрчлөлт ороогүй” хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Наталья Тимакова ярьжээ.  Гэхдээ Медведев ямар улсуудын хоригийн хугацааг сунгасан тухайгаа мэдэгдээгүй байна.

 

Өнгөрсөн оны наймдугаар сарын 7-нд ОХУ-ын Засгийн газар, Украины хямралаас үүдэж, улсынх нь эсрэг хориг тавьсан Европын холбоо болон АНУ, Их Британи, Канад, Герман, Норвеги, Франц, тэргүүтэй 18 оронд хүнсний хориг тавьсан юм. Хоригт багтсан орнууд бүх төрлийн архи, ундаа, чихэр, жимс, хүнсний бүтээгдэхүүн,  галуу, шувууны мах, утсан мах, ургамлын тос, масло, давсалсан бүтээгдэхүүн, хүүхдийг нэмэлт тэжээл зэргийг Орост импортлох боломжгүй болжээ. Европын холбоо дээрх хоригоос болж хамгийн багадаа 10 тэрбум ам.долларын хохирол амсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Доор нэг нөхөр онгоц тээврийн хэрэгслийн сэлбэгээр хохирно гэжээ. Ямар дүфф хүн бэ. Бүх техникийг хийдэг орон тэр байтугай сансарын хөлөг бүтээдэг улс энүүхэнд сандарна гэжүү . Дотооддоо л аль хэдийн хийгээд эхэлчихсэн. Хориг нь Оросын дотоодын үйлдвэрлэлийг дэмсэн шүү дээ
2015-06-24
Зочин:
140 сая хүнтэй зах зээл тэгээд бага уу. Маш их хохирол амсана. Хэн хожих вэ гэвэл Латин Америк , Хятад. Юу ч мэдэхгүй байж сэтгэлийн хөөрлөөр коммент бичиж салбаганах хэрэггүй.
2015-06-24
Зочин:
itali , ispani geed l xunsnii xorigoo cucluulchih geed l guigeed nuuc uulzalt hiigeed bgaag yu gej oilgoh ve
2015-06-24
Зочин:
Орос орон яахыг хараарай USA будаа болно
2015-06-24
Зочин:
Орос орон яахыг хараарай USA будаа болно
2015-06-24
Зочин:
Европын холбоо хохирохгуй шуу дээ хэзээ байсаар Оросод хунс нийлуулсэнээр Европын холбоо ашиг олж байсан юм одоо бух юм даяаршлагдсан харин Орос хохирч байгаа Оросод байгаа бух техникууд Евро стандартаар шинэчлэгдсэн тэд бутээгдхуунээ уйлдвэрлэж чадахгуй болж онгоц тээврийн хэрэгслэлууд сэлбэггуй зогсох аюултай болсон туунийгээ ил хэлж чадахгуй байгаа юм ккк
2015-06-24
Зочин:
Орос орон яахыг хараарай USA будаа болно
Зочин:
Орос орон яахыг хараарай USA будаа болно
Зочин:
Орост импортлох гэж юу гэсэн үг юм бэ? Орос руу экспортлох гэж ярьдаггүй юм уу?
2015-06-23
......:
nuguu heded ni daan ch yu ch bolohgui ni saihan yumdaa
2015-06-23