Хэт даврагчид барьцааны иргэдийг живүүлжээ
2015-06-24

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл барьцааны иргэдээ цаазалж буй шинэ видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Хэт даврагчид барьцааны иргэдийг тусгайлан бэлдсэн торонд хийж, улмаар усанд живүүлсэн байна.

 

Нийт таван эрэгтэйг цаазалсан бөгөөд хэт даврагчдын мэдэгдснээр амиа алдсан эрчүүд тагнуул хийсэн, мөн ариун исламын шашнаас урвасан хэмээн тайлбарлажээ.

 

Энэхүү дүрс бичлэгийн дараа НҮБ-ын Хүний эрхийн байгууллага “Хэт даврагчид өмнөхөөсөө илүү харгис болж байна. Тэд өмнө нь Йорданы нисгэгчийг амьдаар нь шатаасан. Харин энэ удаад барьцааны иргэдийг живүүллээ” гэж мэдээлжээ.

 

Амиа алдсан хүмүүс бүгдээрээ Сирийн иргэд байж болзошгүй хэмээн “САНА” агентлаг мэдээлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

 

Shuud.mn
Сонин хачин