Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэлнэ
2015-06-24

Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг энэ сарын 25-наас эхэлнэ.

 

Улсын үзлэг явуулах салбар комиссыг дүүрэг, аймгийн ЗДТГ- ын даргаар ахлуулан байгуулсан бөгөөд салбар комисс улсын үзлэг явуулах хуваарийг гаргасан байна.

 

Хуваариар  энэ сарын 25- наас үзлэгийг эхэлж, ирэх долдугаар сарын 17 хүртэл  улс даяар үргэлжлэх аж.

 

Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр тухайн байгууллагын үйл ажиллагааны түвшинг тогтоож, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлон, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлж ирсэн бөгөөд мөн албан хэрэг хөтлөлттэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар төрийн байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл өгч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилладаг байна. 

 

Салбар комисс үзлэгийн тайлангаа наймдугаар сарын нэгэн гэхэд улсын комисст явуулах ажээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин