Амиа золиослогч охин 10 хүний аминд хүрчээ
2015-06-24

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн эмэгтэй дайчин Гужба хотын Юбе гудамжинд өчигдөр 11.00 цагийн үед амиа золиослосон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Халдлагын үеэр 10 хүн амиа алдаж, 18 хүн шархтсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Амиа золиослогчийг 12 настай байсан хэмээн гэрчүүд цагдаагийнханд ярьжээ. Охин амиа золиослохоос өмнө “Цус урсгахгүйгээр Засгийн эрхийг бидэнд өг. Хэрвээ бидний саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол өдөр бүр энгийн иргэд амиа алдсаар байх болно. Ард түмэндээ хайртай бол бидний саналыг хүлээн зөвшөөр” гэж хэлсэн байна.

 

“Боко Харам” бага насны охидыг амиа золиослогч болгон бэлдэж, алан хядах ажиллагаа өдөр бүр зохион байгуулах болсон юм. Өнгөрсөн сарын сүүлээр 10, 15 настай хоёр охин Майдугу хотноо амиа золиослож, 20 хүний аминд хүрчээ. Энэхүү халдлагаас хэдхэн цагийн дараа Майдугу хотноо 10 настай охин амиа золиослож, 19 хүний аминд хүрсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин