Ослын улмаас таван хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ
2015-06-24

Төв аймгийн Баян сумын Цочир багийн нутаг Сундуйл гэдэг газар автозамын зорчих хэсэгт ....ТӨА улсын дугаартай ачааны автомашин, ....ХЭА улсын дугаартай ачааны автомашинтай мөргөлдсөн осол гарчээ.

 

Ослын улмаас Г /40 настай, эрэгтэй/, О /38 настай, эмэгтэй/, Л /9 настай, эрэгтэй/, П /1 настай, эрэгтэй/, Д /14 настай, эмэгтэй/ нар эд ангид хавчуулагдаж гэмтсэн байсныг нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан гаргаж, дүүргийн эмнэлэгт хүргэж өгсөн байна. Мөн осолд өртөж О /40 настай, эрэгтэй/, Б /40 настай, эрэгтэй/ нар амиа алджээ.

 

Иргэдийг хөдөө орон нутгийг зорих, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулах, автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, жолооч болон зорчигчдоо хамгаалах бүсийг заавал хэрэглүүлж хэвшихийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин