Ерөнхийлөгчдийг тагнаж байжээ
2015-06-24

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг буюу “NSA” 2006-2012 оны хооронд Францын Ерөнхийлөгчдийг нууцаар тагнаж, утасны яриа болон цахим шууданг нь хянадаг байсан нууц мэдээллийг Жулиа Ассанжийн “WikiLeaks” сайт нийтэлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. “NSA” Ерөнхийлөгч Жак Ширак, Никола Саркози, Франсуа Олландыг тагнадаг байжээ. Тус сайт дээрх мэдээллээ “Espionnage Elysee” нэртэйгээр олон нийтэд цацсан байна.

 

“Espionnage Elysee”-д Олландын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа ашигласан мэдээлэл болон санхүүгийн тайлан, 2012 онд Грек, Европын холбооноос гарах талаар хэлэлцсэн хурлын протокол, 2011 оны есдүгээр сард Никола Саркози АНУ-ын төлөөлөгчгүйгээр Израйль, Палестиний энхийн асуудлаар ярилцахаар төлөвлөсөн гэх мэт улсын нууцад хамааралтай мэдээллийг “NSA” тагнаж байжээ.

 

“NSA” мөн АНУ-д суугаа Францын элчин сайдын утасны яриаг хүртэл тагнадаг байсан гэнэ. Энэхүү мэдээллийг Эдвард Сноудан “WikiLeaks” сайтад өгсөн хэмээн “www.telegraph.co.uk” сайтад бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kub:
delkhiin ezen khen be gedgiig kharuulj baina
2015-06-25
Зочин:
amerikuud tumsugdchihuj.
2015-06-24
hhhhh:
edgeer nokhoid bugjuu ukhuulan barin, usa-d unench baikh ch gej dee, umnu ni eemerkhuu medeelel yavj l baisan.....
2015-06-24