Халз тоглолтын орлогыг ах дүү хоёрт хандивлана
2015-06-24

Дэлхийн Универсиад наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох Залуучуудын шигшээ баг, Үндэсний шигшээ багтай хийх хяналтын тоглолт маргааш /VI.25/-ийн 18:00 цагт Спортын төв ордонд болно.

 

Тус тоглолтын орлогыг газ дэлбэрсний улмаас түлэгдсэн ах дүү А.Цэрэнтогтох, А.Амарболд нарын эмчилгээний зардалд хандивлах юм байна.

 

Универсиад наадамд улсаа төлөөлөн оролцох Залуучуудын шигшээ багийн бэлтгэлийг хангах зорилгоор өнгөрөгч долоо хоногийн ням гаригт Үндэсний шигшээ багтай бэлтгэлийн тоглолтыг Үндэсний сагсан бөмбөгийн ордонд хийж 78:79 харьцаатай Үндэсний шигшээ баг хожсон юм.

 

Б.Бэхи
 

 

 

Shuud.mn
Сонин хачин