Мэрия хуримаа хийхээр яаравчлав

Дуучин Мэрия Кери, Австралийн тэрбумтан Жеймс Паркертэй болзох болсон. Тэд Италид амарч байгаа юм. Дуучин бүсгүй тун удахгүй ганц бие амьдралдаа цэг тавихаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Пакертэй гэрлэхээр төлөвлөж байгаа аж. Хэдхэн хоногийн өмнө тэрбумтан эр дуучинд гэрлэх санал тавьжээ.
“Гэрлэх саналыг Кери хүлээн авсан, хуримаа яаравчилж байгаа гэнэ. Тэд далайн эрэгт хуримаа хийхээр төлөвлөсөн” хэмээн Керигийн бие хамгаалагч “TMZ” сайтад ярьжээ. Паркер, Кери нар хэдхэн хоногийн өмнөөс хос бөгж зүүх болсон юм.
Гэхдээ Кери өмнөх гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй байгаа. Учир нь экс нөхөр, хөтлөгч Ник Каннон, Кериг сэтгэцийн өвчтэй хэмээж ихрүүдээ өөр дээрээ өсгөхөөр шүүхэд хандаад байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ