Хөрөнгийн биржийн 5005 дахь арилжаа нээгдлээ
2015-06-24

 
Барилга хот байгуулалтын яамны сайд Д.Цогтбаатар 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 10:00 цагт Монголын хөрөнгийн биржийн 5005 дахь удаагийн үнэт цаасны арилжааг “Цан” цохин нээлээ. Уг ёслолын үйл ажиллагаагаар Монголын хөрөнгийн бирж, Барилга хот байгуулалтын яам болон Монголын барилгын үндэсний ассоциаци хамтран ажиллахаа мэдэгдэж, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
 
Санамж бичиг байгуулснаар Барилгын салбарын компаниуд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох боломжийг нээх юм. Санамж бичгийн хүрээнд дараах ажлууд хийгдэнэ.
 
Үүнд:
 
1. IPO буюу олон нийтэд хувьцаагаа санал болгох замаар хөрөнгийн зах зээлээс урт хугацаат санхүүжилт татах – Банкны зээлийн хүү өндөр, барьцаа батлан даалт шаарддаг, богино хугацаат санхүүжилт олгодог энэ үед хөрөнгийн зах зээлийг ашиглах,
2. Компанийн бонд гаргах – Хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргаж санхүүжилт татан төвлөрүүлэх, Даатгалын салбарыг компанийн бондод оруулж ирүүлснээр хөрөнгө оруулагчдыг эрсдэлийг хамгаалах бөгөөд даатгагдсан бондыг 7 сараас хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх,
3. Хөрөнгийн зах зээл дэх бусад санхүүгийн хэрэгслийг хэрэглэх замаар барилгын салбарын компаниудыг санхүүжүүлэх,
4. Барилгын салбарын компаниудад хөрөнгийн зах зээлийн талаарх сургалт, семинарыг зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх.
 
 
 
 
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 
Shuud.mn
Сонин хачин