”10 хувийн урьдчилгаа”-нд дундаж давхаргынхныг хамруулна
2015-06-24

Гэрэл зургийг MPA.MN БХБ-ын сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр Ипотекийн зээлийн орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгохоор Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

 

-Урьдчилгаа 10 хувийн орон сууцны зээлд хамрагдах зорилтот бүлгийг тодорхойлсон уу?

 

-ХАХНХЯ  судалгаа хийж, өрхүүдийг 20 ангилалд эрэмбэлсэн байгаа. Уг ангиллын 5-16-д эрэмбэлэгдсэн хүмүүс энэ зээлд хамрагдах боломжтой. Энэ тодорхойлолтыг хорооны Засаг даргаасаа авах юм.

 

-Ямар өрх энэ эрэмбэлэлд багтаж байгаа вэ? Цалингийн дундаж хэдээр тооцсон бол?

 

-Дундаж давхаргынхныг багтаасан.

 

-Энэ удаагийн зээлийн журамд төрийн албан хаагчид давуу эрх эдэлнэ гэсэн яриа байна. Үнэн үү?

 

-Зээлийг олгоход тодорхой орлоготой, нийгмийн даатгал төлж байсан хүмүүс байх ёстой.

 

-Урьдчилгааг 10 хувь болгосноор барилгын салбарынхан орон сууцны үнийг нэмж хөөрөгдвөл яах вэ?

 

-Нийлүүлэлтийг давах юм уу, хэтрэх тухай ойлголт байхгүй. Тийм учраас эрэлт нь нийлүүлэлтээ давахгүй учраас боломж байхгүй. Эдийн засгийн хямралтай үед дэм болоод барилгын салбарыг аваад гарахыг зорьсон. Тиймээс орон сууцны үнийн хөөрөгдөл ч гарахгүй. Тодорхой хэмжээнд мөнгө гаргаж байна. Засгийн газрын шийдвэрт үүнийг үргэлжлүүлж явахаар шийдсэн. Энэ хөтөлбөр цаашаа хэрэгжээд явах боломжтой.

 

-Энэ шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

 

-Журам батлагдчихвал ирэх долоодугаар сараас хэрэгжээд явна.

 

-Энэ зээлд хамрагдахад шинэ, хуучин орон сууцны сонголт хамаарах уу?

 

-Зах зээлд нэмэгдсэн шинэ барилгуудад түлхүү олгоно. Энэ бол барилгын салбарыг бүхэлд нь дэмжих, нөгөө талаас ард иргэдээ орон сууцжуулах зорилготой.

 

-200 тэрбум төгрөгийн батлан заалтад хичнээн айл өрх хамрагдах боломжтой бол?

 

-Нийтдээ 200 тэрбум төгрөгийн баталгааг 20 хувийн зээлийн баталгаа болгож байна. Өнөөдрийн зах зээлийн тооцооллоор 10-аад мянган өрхөд хамаарах байх. Цаашид зах зээл өөрөө зохицуулаад явах байх. Үүний хажуугаар 30 хувийн зээл ч давхар үргэлжлээд явж байгаа. 30 хувиа шууд төлөөд байр авах боломж нь ч нээлттэй.

 

-Зах зээлд нийлүүлэгдсэн хичнээн хэмжээний байр байна вэ?

 

-Өнгөрсөн жил, энэ оныхтой нийлээд 32-36 мянган айлын орон сууц байгаа.

 

-Банкууд энэ зээлийг хэрэгжүүлэхэд ямар үндэслэлээр зөвшөөрсөн бол?

 

-Банк өөрийнхөө эрсдлийг бодоод шалгуураа тавьдаг. 2003 оноос Ипотекийн зээл хэрэгжээд эхэлсэн. 2009 оны хямралын ард барилгын салбар гарсан. Муудсан зээл 0.5 хувьтай гарсан байна. Ипотекийн зээл хамгийн найдвартай төлөгддөг нь. Тухайн үед яагаад 30 хувийн урьдчилгаа тогтоосон нь мөн үндэслэлтэй. Урьдчилгаа 30 хувийг төлөөд байр худалдан авах шийдвэр гаргах үед орон сууцны үнэ жинхэнэ хөөсрөлтэй байсан. Тиймээс үүнээс бага хувийн урьдчилгаа тогтоовол үнийн хөөс бүр нэмэгдэх гээд байлаа. Тийм учраас хөөстэй үнийг тооцож 30 хувийн урьдчилгаа тогтоож өгсөн.

 

-Энэ зээлд хамрагдахад урьдчилгаа 30 хувиа төлж байгаа хүнээс илүү зээл төлөх үү?

 

-Өнөөдөр иргэд 30 хувийг шууд төлж чадахгүй байна. Тиймээс бид боломж олгоод 20 хувь дээр нь баталгаа гаргалаа. Үүн дээрээ 8 хувийнхаа хүүг төлөөд явна.

 

-Банкууд шалгуур үзүүлэлтээ нэмчихгүй байгаа?

 

-Банкууд энэ зээлийг олгоод, найдвартай гэж үзэж байгаа. Банкуудын шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт орохгүй байх. Гэхдээ банкны шалгуур үзүүлэлтийг хүндэтгэх хэрэгтэй. Ипотекийн зээлийн эргэн төлөлт хамгийн сайн, хуримтлагдсан мөнгө байгаа. Банкуудад 20 хувийг санхүүжүүлэхэд нэмэлт ачаалал бий болгохгүй.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
санал:
журам нь хэзээ хэрэгжиж эхлэх вэ, арилжааны банкууд шалгуур байлгүй яахав гэхдээ боломж шалгуураа зөв тавих хэрэгтэй, тэр нь болохгүй энэ нь ч болохгүй гээд нэг салбарын зээлийн эдийн засагч ч юмуу тээг болоод ацаг тавиад байхгүй байвал зүгээр байна, тэртэй тэргүй хувь хүн өөрөө орлого зээл төлөх эрсдэлээ тооцно шү дэ ордероо ч банкинд тавьж таарах байх
2015-06-25
Иргэд:
Цогтбаатар сайд үнэхээр ард түмнийхээ төлөө санаачлагатай ажиллаж байгаа. Үүнийг нь ч Засгийн газар дэмжиж байгаад талархаж байна. Төрийн албан хаагч нарыг нилээд түлхүү оруулбал сайн байна. Төрийн албан хаагч нар бол цалингаас өөр орлогогүй хүмүүс тиймээс иэднийгээ сайн дэмжээрэй
2015-06-25
Сайн байна.:
Би нэг байрыг 2 сар зар егеед зарж чадахгvй байсан чинь Цогтбаатар сайдын буянаар ечигдреес хойш хvмvvс утасдаад енеедер зарчихлаа. Барилгын яамныхандаа баярлалаа.
2015-06-24
Зочин:
arai gej hooson arilj baisan ym ariach dee.
2015-06-24
Зочин:
Энэ өөрт чинь муу нэр авчрах учраас АН аас дэмжээд байгааг ойлгож байгаа байлгүй дээ.
2015-06-24
Зочин:
Арай гэж хөөс нь арилж арилж байсан юм. Цогтоо ахын буянаар ингээд дашин шог болов оо.
2015-06-24
Зочин:
Энэ барилгын хэдэн компанийг дэмжсэн хөтөлбөрөө татаж ав. Хөөс нь арай гэж арилж ядаж байхад.
2015-06-24
зочин:
хэзээнээс мөрдөж эхлэх юмвэ
2015-06-24