Уул уурхайгаас 74.1 тэрбумыг төсөвт төвлөрүүлжээ

Энэ оны эхний таван сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 16.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 12.2 тэрбум, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 762.3 сая, бусад орлого 3.4 тэрбум төгрөг байна.
Хараин Газрын тосны газар нийт 57.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнийг газрын тосны орлого 56.4 тэрбум, бусад орлого 1.3 тэрбум төгрөг бүрдүүлжээ.
Ингэснээр Уул уурхайн сайдын багцын орлого болох нийт 74.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ