Компанийн засаглалыг сайжруулна

img

 
Монголын хөрөнгийн бирж  Өнөөдөр “Компанийн засаглалын хөгжлийн төв” ТББ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
 
Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд МХБ ТӨХК-ийн захирал Д. Ангар мөн КЗХТ-ийн захирал Т.Цэнд-Аюуш нар оролцов. Санамж бичгийн хүрээнд бүртгэлтэй болон шинээр бүртгүүлэх компаниудын засаглалыг сайжруулах, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, хөрөнгө оруулагчдын итгэлийг хамгаалах, шуурхай, чанартай тайлагналын тогтолцоог бий болгох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ