“Дэлхийн хүүхдийн аж байдал” тайлангийн нээлт болно
2015-06-25

НҮБ-ын Хүүхдийн сангаас жил бүр гаргадаг “Дэлхийн хүүхдийн аж байдал” тайлангийн нээлт маргааш Чингис хаан зочид буудлын “Тэмүүжин” танхимд 09.00 цагт эхэлнэ. Арга хэмжээг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бэнес нээж, Засгийн газрын төлөөлөл үг хэлэх аж. Мөн МУИС-ийн багш, доктор, профессор Ч.Лодойравсал илтгэл тавьж, оролцогчид Монгол болон бусад орнуудад хийгдэж буй шинэ санаачилга, инновацийн талаар ярилцах юм байна.

 

2015 оны “Дэлхийн хүүхдийн аж байдал” тайлан нь “Ирээдүйг шинээр төсөөлөх нь: Хүүхэд бүрийн төлөөх инноваци” сэдвийн дор гарч байгаа бөгөөд дэлхийн хамгийн буурай, эмзэг бүлгийн хүүхдүүдэд одоо хир нь тулгамдаж буй асуудлуудыг зоригтой, шинэ арга замаар  шийдвэрлэхийг уриалж байгаа юм. Ингэхдээ тэдгээр шинэ санал, санаачилга, шийдлүүд нь дэлхийн аль ч хэсэгт нутагшуулан хэрэгжүүлэх боломжтойгоос гадна олон хүүхдийн амьдрал ахуйд тустай байх аж.

 

“Дэлхийн хүүхдийн аж байдал” тайланд дэлхийн өнцөг булан бүрт шийдлийг олж, шинийг санаачилж байгаа зохион бүтээгчид болон тэдний бүтээлийн тухай түлхүү өгүүлжээ.

 

Shuud.mn
Сонин хачин