Ганцхан Ерөнхий сайд ”давхар дээл”-тэй болж амжих уу
2015-06-25

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн бvрэн эрхийнхээ хvрээнд санаачлан боловсруулсан хуулийн төслvvдийнхээ талаар мэдээлэл хийхэд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишvvн, УИХ дахь АН-ын бvлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишvvн, УИХ дахь МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогт нар байлцав. “Том төрөөс ухаалаг төр рvv” хийх шинэчлэлийг тунхагласан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 50 шахам хуулийн төсөл санаачилснаас одоогоор таван төсөл УИХ-аар батлагдсан, 19 төсөл боловсруулагдаж байгаа, найман төслийг УИХ-д өргөн мэдvvлсэн, мөн 14 төслийг УИХ, Засгийн газраас өргөн мэдvvлэхээр болоод байгаа аж.

 

Жилийн дараа дөрвөн жил болоод л Монголчуудыг бvрэн утгаар нь талцуулж, бужигнуулж дөнгөдөг УИХ-ын ээлжит сонгууль болно. Өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх сонгуультай холбогдуулан Улс төрийн намын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн төслvvдээ тайлбарлав. Мэдээж 2016 оны сонгуулиас өмнө дээрх хоёр хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах зайлшгvй шаардлага байгаа нь ойлгомжтой. Ерөнхийлөгч бvрэн эрхийнхээ хvрээнд санаачилсан дээрх хуулийн төслvvдэд Ерөнхий сайд ганцаараа “Давхар дээл”-тэй байх, төрийн албыг улстөрөөс тусгаарлах, төрийн албан хаагчдыг олноор нь халахыг хориглох, сонгууль болохоос нэг жилийн өмнө болон шинээр Ерөнхий сайд томилогдсон нэг жилийн дотор Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгvй байхыг хуульчлах гээд З.Энхболд, М.Энхболд, Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт дарга нарын ясыг хавталзуулж, зvрхийг дэлсvvлсэн олон заалт, тодорхой хязгаарлалт явж байгаа аж.

 

Ерөнхийлөгчийн өргөн мэдvvлэх энэ хоёр хуулийн төслөөр УИХ-ын гишvvд аль нэг яамны сайдын суудлыг мөрөөдөх ч эрхгvй болох бөгөөд зөвхөн Ерөнхий сайд л “Давхар дээл”-тэйгээ vлдэж, өөрөө мэдэн яамдын сайд нараа УИХ-ын гаднаас буюу тухайн яамны ажлыг 10 хуруу шигээ мэддэг салбар, салбарын шилдгvvдээр бvрдvvлэх боломжтой болох аж. Мэдээж Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд улстөрийн намуудын дарга нар болон УИХ дахь бvлгийн дарга нарын санаанд нийцэхгvй, бvр уурыг нь хvргэсэн зvйл, заалтууд байгаа нь тодорхой. Гэхдээ л Улстөрийн намын тухай хуулийн төсөлд улстөрийн намууд бодлогынх болж төлөвших, аливаа асуудлыг шийдэхдээ бодлогоор өрсөлддөг болох, зургаан жил дараалан аль нэг шатны сонгуульд оролцоогvй, санхvvгийн тайлангаа удаа дараа санаатайгаар буруу гаргасан зэрэг зөрчилтэй улстөрийн намыг татан буулгах, нам болгоныг шилэн данстай болгох, намууд сонгуульд нэр дэвшихийн төлөө гишvvдээсээ хандив барьцаа, дэнчин, мөнгөн тусламж авсан бол улсын орлогод хурааж, төрөөс олгох санхvvжилтийг нь бууруулах зэрэг маш чухал шинэчлэлийн шинж чанартай заалтууд явж байгааг дурдахгvй өнгөрч болохгvй.

 

Тvvнчлэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрийн албаны томилогоог өрсөлдөөний зарчмаар явуулах, албан тушаал дэвшvvлэх, шагнал, урамшуулал олгохдоо мэдлэг, ур чадвар, ажлын туршлага, vр дvн, манлайлах чадварыг нь заавал харгалздаг болох заалт явж байгаа аж. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг хариуцлагатай албан тушаалд томилогдохын тулд нийт 20 жил төрийн албанд ажилласан байхыг шаардана. Ингэснээр хуулийн шаардлага хангаагvй иргэн тохиолдлын журмаар төрийн удирдах албан тушаалд томилогддог байдал алга болно.

 

Тvvнчлэн vр дvн, мэргэшлийн тvвшин, ёс зvй, зэргийг нь харгалзан vзэж таван жилийн хугацаанаас нь өмнө шатлан дэвшvvлж болно зэрэг маш чухал заалтууд оруулсан байна. Тvvнчлэн АТГ-ыг Мөрдөн байцаах албаны дэргэд аваачихаар хvчлэн зvтгэж байгаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай биечлэн уулзаж, тодорхой хязгаарлалт тавьснаа, Ч.Сайханбилэг Ерөнхйи сайдыг хэл чимээгvй явж Рио Тинтотой Оюутолгойн далд уурхайн санхvvжилтийн төлөвлөгөөнд гарын vсэг зурсныг буруутгаснаа ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг бvрчлэн танилцуулав. Харин өргөн мэдvvлсэн хуулийн төслvvдийнх нь 30 хувийг УИХ дээр унагаж дөнгөдөг эрхэм гишvvд өөрсдийнх нь сайд болж, “Давхар дээл” өмсөх эрхэнд нь халдсан эдгээр хуулийн төслийг дэмжих vv, дэвслээд хаях уу гэдгийг ирэх намырн чуулганаар харах л vлдэж байна.

 

Уг нь Ерөнхий сайд нь л “Давхар дээл”-тэй танхимын сайд нар нь “Дан дээл”-тэй болчихвол Монгол Улс төдий л даарч бээрээд байхгvйгээс гадна УИХ нь Засгийн газартаа жинхэнэ утгаар нь хяналт тавиад, гvйцэтгэх засаглал нь ч жинхэнэ мэргэжлийн тал руугаа ойртох учиртай билээ. Гэхдээ өөрсдийнх нь эрх ашгийг хөндсөн бvхэн рvv нvд vзvvрлэн дайрдаг эрхэм гишvvдийн гараас Ерөнхийлөгчийн санаачилсан эдгээр хуулийн төслvvд дэмжигдэн гарч чадвал шvv дээ.

 

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин