Обама буруугаа хүлээсэнгүй
2015-06-25

“Wikileaks” сайт АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын агентлаг буюу “NSA” 2006-2012 оны хооронд Францын гурван Ерөнхийлөгчийг тагнаж байсныг илчилсэн билээ. “NSA” өнөөгийн Ерөнхийлөгч Франсуа Олланд болон экс удирдагч Саркози, Жак Ширакийн оролцсон хурал, цуглаан болон утасны яриаг зургаан жилийн турш чагнаж, тагнаж байжээ. Энэхүү мэдээллээс болж Олланд Батлан хамгаалах яамны Аюулгүй зөвлөлийхнийг хуралдуулж, тайлбар шаардсан юм.

 

Одоогоор АНУ, “NSA” болон Франц тагнуулын хэрэгтэй холбоотой ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна. Тагнуулын хэрэгтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Олландтай утсаар ярьсан хэмээн Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус хэвлэлийнхэнд мэдээлжээ. Тэрбээр удирдагчид юуны талаар ярьсныг нууцалж байгаа бөгөөд “Обама тагнуулын хэрэгтэй ямар ч хамааралгүй хэмээн мэдэгдсэн” гэж хэлжээ.

 

“Обама өмнө нь Германы Канцлер Ангила Меркелийн утасны яриаг сонсоогүй хэмээн мэлзсэн шиг Ерөнхийлөгчдийг тагнасан хэргийг үгүйсгэж, дахиад л буруугаа хүлээсэнгүй” хэмээн “www.dailymail.co.uk” сайт бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
энэ муу өмхий сармагчин эрх мэдлийг яаж буруу ашиглаж болдогийн тод жишээ болж байна даа.Нэг сармагчингийн үлгэр байдаг ш дээ яааг тэр шүү.Орчуулаад америкчуудад уншиж өгөхсөн дөө. үүнээс хойш түүнээс цааш сармагчингуудад бүү эрх мэдэл өг.
2015-06-25