“Тавантолгой”-н төслийг татлаа
2015-06-25

УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан эхэллээ.  Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд нийт 18 хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцуулав.  Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Оюутолгой”-н асуудлаар Ерөнхий сайд мэдээлэл хийх үү, УИХ-ын гишүүн Д.Батцогт “Хөдөлмөрийн хуулийн тухай хуулийн төслийг хаврын чуулгандаа багтаагаад хэлэлцэх эсэхийг нь шийдчихмээр байна”, гишүүн З.Баянсэлэнгэ “Алтанхуяг гишүүний өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төслийг яагаад хэлэлцэхгүй байна вэ?. ҮАБЗ-өөр заавал хэлэлцүүлэх ёстой юм уу” хэмээн тус тус санал гаргав.

 

УИХ-ын дарга З.Энхболд “Ерөнхий сайд энэ долоо хоногт АНУ”-д айлчилж байгаа. Харин Хөдөлмөрийн хуулийн төслийг хэлэлцэх асуудалд нэмчихье.  Энэ хуулийн төслийг ҮАБЗ-өөр хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барих хуулийн заалттай юм билээ ” хэмээн хариулсан юм.

 

Харин  Тавантолгойн нүүрсний ордыг талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг Засгийн газар татаж авсныг УИХ-ын дарга уншиж танилцуулсан юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
ха ха яг л тийм юм болох гээдл бна даа
2015-06-25
Маанагууд !!!!:
Газар дорх баялгаа хөндөхгүй, хойч үедээ хадгалж үлдээнэ энэ тэр хэмээн орилолдох эх оронч-ыг хараад намайг 12-13 настай байхад тохиолдсон нэг хөгийн жишээ санаанд буулаа нэг жаахан ухаан муутай дебиль хvvхэд лаазтай 2төг молоко барьчихаад явахад нь Ах нь задлаад өгье гэсэн чинь vгvй гээд тас харамлаад болдоггvй, тэгвэл чи өөрөө онгойлгоод уу л даа гэхэд чадахгvй л дээ гээд маанайгаад байж билээ! Гэтэл нөгөөдөх чинь орилоод уналаа, хартал молокогоо жорлонд унагачихжээ!!!
2015-06-25