Ураны хог хаягдалтай ямар ч холбоогүй
2015-06-25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлд УИХ улсын тусгай хамгаалалттай газар, хилийн зурвас газар, чөлөөт бүс, хилийн боомтын бүс, улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зорилгоор газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, мөн хуулийн 18 дугаар зүйлд  Засгийн газар шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай зэрэг зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох бүрэн эрхийг тус тус хэрэгжүүлэхээр заажээ. Гишүүд газрыг улс тусгай хэрэгцээнд авч байна гэдэ хүний өмчид халдах юм биш биз гэж  болгоомжилж байлаа.

Мөн аюултай хог хаягдлын цэгийг тусгай хэрэгцээнд авах санал гишүүн С.Бямбацогт:

 

-Аюултай хог хаягдал гэж юу вэ? Энэ арай урантай холбоотой зүйл биш биз. Дорноговь аймагт уран ашиглах зөвшөөрөл өгсөн байсан гэсэн юм.

 

 

УИХ-ын гишүүн С.Оюун:

 

-Ураны хог хаягдалтай ямар ч холбоогүй асуудал юм. Өмнө нь БОНХ-ийн сайдаар ажиллаж байхад манайд хог хаягдлын талаар хууль эрхзүйн зохицуулалт байдаг ч цэг байдаггүй.  Тэсрэх, дэлбэрэх аюултай хог хаягдалд принтер, батериа, автомашины сэлбэг зэрэг ордог юм билээ.

 

Өнөөдөр менежмент байхгүй учир бүх хог хаягдал нэг цэгт очиж байгаа. Улаанбаатар хотоос 411 мянган тонн хог хаягдал байдгаас 11 мянга нь аюултай хог хаягдал гэж байдаг юм билээ. Мөн эмнэлгийн хог хаягдал  аюултай хог хаягдалд ордог юм билээ.

 

УИХ-ын гишүүн Су.Батболд:

 

-Аюултай хог хаягдлыг булах цэг байдаггүй. Тийм учраас үүнийг улс тусгай хэрэгцээндээ аваад  булах асуудлыг шийдэх хэрэгтэй. Одоо ил байгаа учир байгаль орчин, хүн амьтанд хортой нөлөө үзүүлж байдаг.

 

Ийнхүү санал хураалт явуулахад гишүүд дэмжсэн юм. Дараагаар нь  Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж байр сууриа хэлэв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

Нийтийн сонсгол хуулийн төслийг оруулна гэнэ. Үүнийг яаж хийх юм бэ? Амьдралд хэрэгжих үү. Бүх сайд, дарга нарыг яаж нийтийн сонсголоор хэлэлцэх вэ? Нийтийн сонсгол хийчихээд дараа нь яах вэ?

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

 

-Хууль тогтоомжийн төслөөр сонсгол хийх ерөнхий заалт оруулсан. Томилгооны сонсголтой холбоотой УИХ-ын гишүүний 4/1 нь санал гаргасан бол сонсгол хийнэ. Хууль тогтоомжийн тухай хуулиараа, Захиргааны ерөнхий хуулиараа сонсгол хийх нь зохицуулагдаад явж байгаа. Шийдвэр гаргахын өмнө мэдээлэл авах зорилготой хийж байгаа үйл ажиллагааг сонсгол гэнэ. Хэн нэгийг үүнд оролцуулахгүй.

 

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлтэй холбогдуулан  байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ыб:
Ахынхаа үхэлд санаа зовдоггүй юм байх даа.
2019-09-06
Zorig:
Amia nexie bitgii idej uugaad bai zailuul yanadaa udam chine hujaa bish shvv
2015-06-25
наран:
энэ гишүүн дуугуй л суугаад өөрийгөө л болгоод явдаг хүн юм даа. байгаль орчны сайд бодоод юу хийв хийж байгаа ажил нь олон түмэнд нэг л мэдрэгдэхгүй дэндүү муу санаатай юм уу ер н олгоход бэрх хүн шүү ахынхаа нэрийг худалдан идэж бололцооны хөрөнгө хураасан байхаа
2015-06-25