Кристинагийн биеийн байдал мууджээ
2015-06-25

Дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристинагийн биеийн байдал муудаж, эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн хэмээн нагац эгч Пат Хьюстон хэвлэлийнхэнд мэдэгджээ. “Охины биеийн байдал өдрөөс өдөрт муудаж, ухаан орох эсэх нь тодорхойгүй байгаа. Мөн олон сар гуурсаар хооллож буй учир их хэмжээний жин хасч, танигдахын аргагүй болсон” хэмээн Пат Хьюстон ярьсан тухай “www.telegraph.co.uk” мэдээллээ.

 

Кристина өнгөрсөн дөрөвдүгээр сард сэхээн амьдруулах тасгаас энгийн тасаг руу шилжсэн юм. Харамсалтай нь охины биеийн байдал сайжрахгүй байсан учир ийнхүү эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн байна. Дуучин Бобби Браун твиттертээ “Охиноо явуулахыг хүсэхгүй байна” гэж жиргэжээ.

 

Өнгөрсөн оны сүүлээр Кристина гэрийнхээ угаалгын өрөөнөөс ухаангүй байдалтай олдсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин