Төрөөс гараа тат
2015-06-25

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж байр сууриа хэлэв. Уг хуулийн төсөлд  гишүүн  Ц.Нямдорж шүүмжлэлтэй хандаж байлаа.  Тэрбээр “Аргагүйдээ л ийм юм хийж байгаа юм байна. Төр үймүүлдгээ больчихмоор юм.  Үргэлж л төр үймүүлж байх юм. Нийтийн сонсголоо болчих хэрэгтэй. Нэг л их хий худлаа ардчилал, ил тод байдал ярьж төр, үймүүлсэн улс байх юм. Одоо жаахан гар аа тат. Тэмүүжин энэ үйл ажиллагаанд цаашдаа битгий оролц. Чамд би мэргэжлийн хувь зөвлөе. Шүүгч нар л гэх юм. Шүүгч нарын хийсэн хэргийн 50 хувь нь үнэн, 50 хувь нь худлаа гардаг юм. Ерөнхий прокурорт шалгуур байхгүй. Би жоохон байхдаа хонь хариулж яваад, уйдахаараа чулуугаар  тоглодог байсан. Ийм л юм болж байна.”

 

 

Харин гишүүн Х.Тэмүүжин “Би ямар энэ хуулийг санаачилсан биш. Ажлын хэсгийг нь л ахалж байна. Огт хууль мэдэхгүй хүн Ерөнхий прокуророор томилогдоод явчихсан байдаг. Томилгооны үеэр төмсөгдүүлчихсэн юм шиг чимээгүй сууж, дэмжиж явуулахаар ар хударгаар нь муулаад байдаг. Тиймээс үгийг нь л сонгох гэж нийтийн сонсголыг явуулж байна гэсэн юм.

 

Энэ хуулийн төслийг гишүүн А.Бакей дэмжиж, төрийг хариуцлагатай болгох хэрэгтэй гэж байсан. “Монголын төрийг идсэн уусан бүлгүүд хагалж байгаа.  Харин энэ бол сайн хууль. Өнөөдөр цаг үе их өөр болж. Бид 20 гаруй жилийн өмнө Үндсэн хуулийг батлахдаа эрхзүйт төр байгуулна гэж ярьдаг байсан. Одоо орд ярьдаг хүмүүс л болж.” хэмээн гишүүн Л.Цог байр сууриа хэллээ.

 

УИХ-ын гишүүн Г.Уянга:

 

-Засагдахгүй зүйлд яагаад энэ хуулийг оруулж ирээд байгаа юм бэ. Косметик засвар нүүрэндээ хийж яах юм. Үүнийг булхай луйвраа хаацайлах юм оруулж ирж байна гэж харж байна. Төр гэдэг бол хамгийн болохгүй муухай зүйл гэдэг сэтгэлгээ нийгэм даяар   бий болсон. Гэхдээ “та нар жалга цэвэрлэсэн ч олон түмнээс асууна гэх юм. Яаж гэж бид та нарыг сонгосон юм” гэж  олон нийт хэлж байна. Цаг үрсэн зүйлийг оруулж ирэхээ Ерөнхийлөгч болимоор юм. Төр улс төрийн намыг цэгцэлдэг системийг өөртөө авах хэрэгтэй. Ийм зүйлээр цаг үрэлгүйгээр улстөрийн намыг бодлогын институци болгох зүйлийг ярих хэрэгтэй. Асуудлыг сууриар нь яримаар байна. Хүнд таалагдах гэсэн зүйлийг хэлэлцмээргүй байна. Үүний оронд Үндсэн хуулиа хэлэлцэх хэрэгтэй. Нийтийн сонсголоор бид юуг ч шийдэж чадахгүй. Хэн юу идсэн уусныг бүгд мэдэж байгаа. Энэ хуулийг бүхлээр нь унагах саналтай байна гэлээ.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооноос албан тушаалын томилгоог нийтийн сонсголоор оруулах саналыг дэмжсэн байлаа. Байнгын хорооны саналаар санал хураалт явуулсан юм.

 

Уг саналыг гишүүдийн олонх нь дэмжлээ. Ингээд албан тушаалын томилгоонд нийтийн сонсгол хийхээр болсон юм.

 

Мөн аливаа шийдвэр гаргах үйл ажиллагаа нь сонсголын үйл ажиллагаанаас тусдаа байх юм билээ.  Нийтийн сонсгол нь ямар нэг шийдвэр гаргахгүй аж.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ih.xurliin.gishuudees.arai.deer.ni.Nymdorj.enhtovshin.bymbadorj.ouynxopol.batchimeg.geh.met.gishvvn.bna.ter.Oyuunbaatar.erdenee.erdenebat.battsereg.Arvin..nariig.ustagaval .taarna
2015-06-25
Зочин:
Temuujingiin.coliorol.tsagdaagaar.togloson.dalai.novsh
2015-06-25
Зочин:
Сайдын суудлаа алдах байх гэснээс болоод бусад хүнийг муулж хэрэггүй. Мэнгэтийн хийсэн хор хөнөөл асар их бий Үүнээ ухамсарлах ухаан дутуу хүнийг яалтай. Мал бол заазлах сан. Хуулиар тоглож ханаагүй юм байх даа. Баабарын хэлдгээр хүүхэд буугаар тогллох Нямдорж хуулиар тоглох адил аюултай. Малын техником төгссөн Дорлиг шууд ерөнхий крокурор болгох гээд гуйж явсан байж мэрэгжлийн хуульч хүнийг нутаг нуга биш гээд муулдгаа болих ёстой.
2015-06-25
зочин:
Дээр үед төрийн өмчит компануудын захиралуудыг компаны бүх ажилчдын хурлаар оруулж сонгон шалгаруулж томилдог тогтолцоо нэг хэсэг явж байлаа л даа Ажилчидын дийлэнх олонхын саналаар сонгогдсон захирал ажичдад ямар нэг үг хэлэх эрхгүй болгож байлаа Учир нь дараачийн сонгуулиар улиран сонгогдын тулд бүх ажилчдын цалинг 100- 200 хувь нэмэж шаардлага тулгарч байсан юм даа
2015-06-25
Б.Есvхэй:
Энэ хууль Монголчуудыг эв нэгдэлгvй, vргэлж хоорондоо хэмлэлдэж, хэрэлдэж байхын vндсийг тавьсан, алсаасаа гадаадынхны захиалга занаастай орж ирсэн хууль байна. Тор томор нvvртэй байх ёстой. Торийн албан тушаалд хэн нэгнээ томилохдоо нийтээр хэлэлцvvлнээ гэж байгаа бол МОНГОЛЫН ТОР хэрхэн дорой болсныг, цаашид улам доройтохыг харуулж буй хэрэг. Гадныхныг шууд хуулж тэнэгтдэгээ болиочээ. Монголын торийн уламжлал хайчсан бэ?
2015-06-25
unen:
odoo xonuo xaruylax tsag chini boljee, toriin zoolon suudal xiisen yumgui tejeelgelee,, xeruul xiigeed l baibal xumuus aigaad ingeed bailgaad bna geed bodchixoj,, odoo yabj uz ,, odoo bolno ,, olon jil bolloo, xutgaad l xutgaad l bna,,
2015-06-25