“Эрдэнэс Тавантолгой” маргаанд ялагдал хүлээлээ
2015-06-25

Ийм нэртэй мэдээлэл Австралийн “www.theaustralian.com.au” сайтад тавигдсан байна. Уг мэдээлэлд дурьдсанаар манай Эрдэнэс Тавантолгой компани Австралийн “Макмахон Холдинг” компанийн хооронд үүссэн маргаанд манай тал ялагдаж 100 сая ам.доллар төлөхөөр болсон гэжээ.

 

Монголын Эрдэнэс Тавантолгойн Зүүн цанхид олборлолт явуулж буй “Макмахон Холдинг” компанийн үйл ажиллагаагаа түр зогсоогоод нэлээдгүй хугацааг өнгөрүүлээд байгаа. Учир нь Эрдэнэс Тавантолгой компани нь “Макмахон Холдинг”-д төлөх ёстой 30 сая ам.доллараа төлөөгүйгээс болж ийнхүү хоёр тал муудалцаж, үл итгэлцэхэд хүрээд байгаа юм.

 

Энэхүү маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн тухай Австралийн “www.theaustralian.com.au” мэдээллээ. “Макмахон Холдинг” компани өнгөрсөн онд 30 сая ам.долларын нэхэмжлэлийг Тавантолгойн удирдлагуудад хүргүүлээд байсан юм. Жил гаруйн хугацаанд шийдэгдээгүй 30 сая ам.долларын асуудал 2015 он хүртэл шийдэгдээгүй учир алдагдал өссөөр 100 сая ам.долларт хүрчээ. Ийнхүү “Макмахон Холдинг” компани Монголын уул уурхайн томоохон компани Тавантолгойгоос 30 бус 100 саяыг авахаар болжээ.

 

“Макмахон Холдинг” албан ёсоор “Монголын Эрдэнэс Тавантолгойтой үүсгэсэн маргаанд манай компани ялалт байгууллаа” хэмээн мэдэгдсэн ч Монголын талаас ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Тус компанийн удирдлагууд “Маргаанд ялалт байгуулах бидний зорилго байсан. Маргаанд ялалт байгуулснаар манай компанийг тойроод буй олон асуудал нааштайгаар бидний талд шийдэгдэнэ хэмээн итгэж байна” гэж мэдэгджээ.

 

Өнгөрсөн хоёрдугаар сараас “Макмахон Холдинг”, “Fortescue Metals” гэх төмрийн хүдрийн олборолтоос ихээхэн алдагдал хүлээсэн юм. Мөн Шинэ Зеланд дахь “Waihi” алтны уурхайн ажлаа хэсэг хугацаанд зогсоогоод байгаа. Өнгөрсөн онд тус компанийн нэр хүнд олон улсад унаад байсан бөгөөд ингэснээр “BHP Billiton” уурхайн ажил суларч, саатахад хүрчээ. Өрийн асуудал тус компанийг тойроогүй бөгөөд өнгөрсөн оны эцэс гэхэд “Макмахон Холдинг” 161 сая ам.долларын өрөнд оржээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Dampuu kompani ashigtai ajilj bna l geed bdag bodit bdal deer boon uriin bichigend barigdsan
2015-06-25
Зочин:
archaaguy
2015-06-25