Жоли хүүхэд өргөж авахгүй
2015-06-25

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар зургаан хүүхдийнхээ гурвыг өргөж авсан билээ. Тэднийг саяхнаас Ойрхи Дорнодоос хүүхэд үрчилж авахаар хөөцөлдөж, бичиг баримтаа цуглуулж эхэлсэн хэмээн Америкийн хэвлэлүүд мэдээлсэн юм.

 

Жоли саяхан НҮБ-ын элчийн хувиар Туркийн хил орчимд амьдарч буй Сирийн дүрвэгсдийн хуаранд зочилж, тусламжийн гараа сунгасан билээ. Тэрбээр өчигдөр Лос Анжелес хотноо төвтэй НҮБ-д уригдаж, дүрвэгсэдтэй уулзсан тухайгаа ярьжээ.

 

Жүжигчин бүсгүй уулзалтын дараа хэвлэлийнхэнд “Дахин хүүхэд үрчилж авахаас эмээж байна. Яагаад вэ гэвэл Брэд бид хоёр дэлхийн бүх хүүхдэд аз жаргал бэлэглэж чадахгүй шүү дээ. Дахин хүүхэд үрчилж авахгүй. Олон хүүхэд зовж байгааг хараад сэтгэл минь их өвдсөн. Би тэр хүүхдүүдэд бүгдэд нь аз жаргал бэлэглэж чадахгүй гэдгээ мэдээд их шаналсан.  Яахав 1, 2 хүүхэд үрчилж авч болно. Тэднийг чин сэтгэлээсээ хайрлаж болно. Даанч би хүүхэд үрчилж авахыг хүсэхгүй байна. Бүх хүүхдэд эрх тэгш аз жаргал өгч чадахгүйгээ мэдсэн учир энэхүү шийдвэрийг гаргасан” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин