APC брэндийн бага болон дунд оврын бүтээгдэхүүний танилцуулах өдөрлөг боллоо
2015-06-25

Саммит Компьютер Технологи болон Шнайдер Электрик компаниуд хамтран APC брэндийн бага болон дунд оврын бүтээгдэхүүнийг танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт бизнесийн байгууллагын мэдээлэл технологийн 60 гаруй мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, зөөврийн цэнэглэгч, бага болон дунд оврын бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа. Бүтээгдэхүүнийг танилцуулахаар Шнайдер Электрик компанийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан захирал Жэйвон Жеф Ли, Шнайдер Электрик Монгол компанийн IT бизнес хариуцсан менежер С.Ариунзаяа, Сервис инженер Х.Зориг нар хүрэлцэн ирсэн билээ.

 

 

 

 

 

 

Нээлтийн үеэр Саммит Компьютер Технологи компанийн Гүйцэтгэх Захирал Н.Ганзориг хэлсэн үгэндээ “APC брэнд манай хэрэглэгчдэд танигдаад маш олон жил болж байна, гэхдээ ихэвчлэн албан бус замаар орж ирдэг байсан учраас техникийн асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байдаг байсан. Шнайдер Электрик компани монголын хэрэглэгчиддээ үйлчилгээгээ ойртуулахаар 2 жилийн өмнөөс Монголд салбараа нээн ажиллуулж байгаа нь манай компанид болон манай хэрэглэгчдэд маш таатай хэрэг болсон” тухай хэлж байлаа. Түүний ч нэг илрэл нь энэхүү сургалт өдөрлөг болж, IT мэргэжилтнүүд маань ажил дээр тохиолддог асуудлаа мэргэжилтнүүдээс нүүр тулан асуух боломж олдсон юм.

 

 

 

 

 

Өдөрлөгийн үеэр цахилгааны тасалдал, хэлбэлзэл үүссэн үед таны компьютер, электрон тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй, тасалдалгүй ажиллагааг хангах тог баригчуудыг танилцуулсан бөгөөд хэрхэн зөв сонголт хийхэд туслах зөвлөгөө зэргийг өглөө. Арга хэмжээний төгсгөлд МТ мэргэжилтнүүд маань хоорондоо танилцаж туршлага хуваалцан, APC брэндийн бүтээгдэхүүнүүдтэй танилцсанаас гадна оффис болон айл өрхийн хэрэглээнд хэрхэн тог баригчийг ашиглах шийдлүүдийг сонирхсон. Арга хэмжээний төгсгөлд зочид маань оройн зоог барих зуураа Шнайдер Электрикийн мэргэжилтнүүдтэй санал солилцох, сонирхсон асуултаа асууж ярилцлаа.

 

 

 

 

 

Дэлхийн зуу гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, эрчим хүч зохицуулалтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Шнайдер Электрик компани нь эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрлэлийн автоматжуулалт, дата төв, сүлжээ, барилга угсралт, орон сууц зэрэг олон салбарыг хамарсан эрчим хүчийг аюулгүй, хэмнэлттэй, үр ашигтай болгох цогц шийдлийг санал болгодог билээ.

 

 

Шнайдер Электрик компанийн Монгол дахь салбар нь хамтран ажилладаг түнш байгууллагуудаараа дамжуулан хувь хүн, байгууллагуудад эрчим хүчийг хамгийн үр ашигтайгаар зарцуулах, төгс хэрэглээг бий болгоход туслах эрхэм зорилготой.

 

 

“Саммит Компьютер Технологи” компани нь 2013 оноос эхлэн Шнайдер Электрик компанийн Монгол улс  дахь албан ёсны түншлэгчээр хамтран ажиллаж байгаа билээ. Хамтран ажилласан 1 жилийн хүрээнд бид Монголын зах зээлд APC брэндийн тог баригч болон бусад тоног төхөөрөмжийг албан ёсоор салбар PC mall дэлгүүрүүдээрээ худалдаалахаас гадна том хэмжээний төслүүд дээр амжилттай хамтран ажиллаж байна. Бид Монголдоо анх удаа  APC MGE Galaxy 5000, 5500 загварын тог баригчуудыг нэмэлт баттерей, кабинетийн хамт томоохон төслүүдийн хүрээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт амжилттай суурилуулж хүлээлгэж өгөөд байна.

 

Бидний энэхүү хамтын ажиллагааг Шнайдер Электрик Монгол компани өндрөөр үнэлж, 2014 оны “Partner of the year’’-аар шалгаруулсан билээ.

 

 

 

Утас: 75753535

Вэбсайт:  www.pc-mall.mn, www.summit.mn  

Shuud.mn
Сонин хачин