Энхтайваны гүүрийг барьсан компани зөвлөхөөр ажиллана
2015-06-25

“Алтанбулаг –Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн 1000 км хурдны автозамын төслийн зам барилгын ажлын өмнөх байгаль орчны болон геотехникийн судалгааны ажлууд бэлэн болж, өнөөдөр зөвлөх компанитайгаа хамтран ажиллах гэрээг үзэглэжээ.

 

Энэхүү төслийг хэрэгжүүлэгч “Чингис лэнд девелопмент групп” нь 2015-2018 оны хооронд “Барих–Ашиглах–Шилжүүлэх” нөхцлөөр хурдын замын ажлыг эхлүүлээд байгаа юм.

 

Монголчууд анх удаагаа хурдны авто замыг олон улсын стандартаар барих уг төсөлд  Орос, Англи, Итали, Испани, Хятад, Япон зэрэг олон орны туршлагатай компаниудтай хамтарч зураг төсөл, геотехник, суурь судалгаа болон ТЭЗҮ зэрэг ажлаа гүйцэтгэсэн гэнэ. Концессын гэрээгээр хэрэгжүүлэх уг төслийн ерөнхий зөвлөхөөр дэлхийд нэр хүндтэй БНХАУ-ын CCCC компани ажиллах ажээ.

 

“Чингисийн зам” хэмээн нэрлэгдэх уг хурдны замын зураг төслийг боловсруулах ажилд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа өгснөөр хоёр урсгал, зургаан эгнээ бүхий замын хучилтын хийц, түүний чанар, даац бүхнийг нарийвчлан тооцож, дэлхийн стандартаар бүтээн байгуулалтыг өрнүүлэх юм байна.

 

Түүнчлэн зөвлөх үйлчилгээ үзүүлснээр монгол инженерүүдийн ур чадвар дээшилж, туршлагажиж, улмаар хурдны замын зураг төсөл олон улсын стандартад нийцэн, зам замын байгууламжийг чанартай барих нөхцөл бүрдэх аж.

 

Анх БНХАУ-ын Зам тээврийн яамны гадаад харилцааны хэлтсийг өөрчлөн төрийн өмчит СССС компанийг байгуулж, гадаад орны зах зээлд бүтээн байгуулалт хийдэг, хамгийн том групп болох суурь тавигдсан гэнэ. Уг компани нь Монгол Улсад анх 1963 онд Энхтайваны гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг хариуцан барьж байгуулж байсан түүхтэй.

 

Дэлхийн бүтээн байгуулалтын салбарт тэргүүлэгчдийг шалгаруулдаг жил бүрийн жагсаалтад хийж бүтээсэн бүтээсэн үзүүлэлтээрээ 2014 оны байдлаар эхний 5-д жагсч, өнөөдрийн байдлаар 50 гаруй салбар компанитай, дэлхийн 97 оронд 175 орчим салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг аж.

 

Хурдны замын бүтээн байгуулалтын хүрээнд Орхон, Туул голууд дээр 2 км хүртэл урттай асар том, татлагат гүүр баригдах юм байна. Уг гүүрийн зураг төслийг боловсруулахад дэлхийн хэмжээний компанийн туршлагыг ашиглаж, олон улсын стандартад нийцсэн байдлаар боловсруулан хүлээлгэн өгөхөөр "Чингис лэнд девелопмент групп"-ийн салбар компани болох “Чингис сивил инженеринг” ХХК ажиллаж байгаа ажээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Azid Hurdny 1 km zam barih ortog 15-20 saya gej sonsson um bn.
2015-06-26
UB IRGEN:
ENX TAIVANY GYYRIIN ASFALT YAMAR BOLSNYG UDUR BYR DEGEN DOGON BOLJ YAVDAG XOTYN JOLOOCH NAR MEDNE SHVV DEE. 50 JILIIN BATALGAA ENEE TEREE GEED BAISAN… GYYRIIN ASFALTAN XUCHILT YAMAR MUU BOLLOO DOO..
2015-06-26
olloo:
orosuudyn zam baridag gej haashaa harsan yum bn..busad ni bolj bn
2015-06-25