Ахмадуудад албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй
2015-06-25

 

УИХ-ын чуулган үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Нэгдсэн хуралдааны эхэнд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

 

Энэ хуулийн төслөөр хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг гэрээний болон гэрээний бус үүргийн гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон барьцаалах, уг барьцааны эрхийг бүртгэх, барьцааны шаардлагыг хангахтай холбогдсон харилцааг зохицулахыг зорьжээ.

 

Дараагаар нь Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслөөр байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм. Уг төслийн дагалдах Албадан эмчилгээний тухай хуулийг татаж авчээ. Удахгүй дахин өргөх барих юм байна. Мөн 55-аас дээш эмэгтэй, 60-аас дээш настай эрэгтэй хүнийг нийтэд тустай ажил хийлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй аж. Энэ саналыг гишүүдийн олонхи дэмжсэн юм.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин