“Монгол, Хятадын найрамдлын төгөл” –тэй болжээ
2015-06-25

ӨМӨ  ЗО-ны Хөх хотноо “Монгол, Хятадын найрамдлын төгөл”-ийг албан ёсоор нээх ёслолын арга хэмжээ өнөөдөр болсон байна. Нээлтийн ёслолд Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консул Б.Бямбадорж, консул Б.Багахүү, 1-р нарийн бичгийн дарга Б.Монхоо, 2-р нарийн бичгийн дарга  Б.Оргилбаяр болон Монгол Иргэдийн нийгэмлэг, Монгол Улсаас ӨМӨЗО-нд суралцаж буй оюутан залуусын төлөөлөл оролцжээ.

 

Мөн ӨМӨЗО-ны Хөххотын дэд дарга Ганбөхөө, Хөххотын Ардын засгийн газрын дэд нарийн бичгийн дарга бөгөөд хотын гадаад хэрэг эрхлэх газрын дарга Динчунь, Хөххотын цэцэрлэгжүүлэлтийн газрын орлогч дарга Жоу Хөпин зэрэг албаны хүмүүс оролцсон байна. 

 

Хоёр орны найрсаг харилцаа, цаашдын найрамдлыг бэлгэдсэн “Монгол, Хятадын найрамдлын төгөл” байгуулах санаачлагыг анх 2014 онд Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий Консулын газраас санаачилж байсан аж.  

 

Энэхүү саналаа Хөх хотын Ардын засгийн газар, гадаад хэрэг эрхлэх газарт уламжилсны дагуу тус ажил хэрэгжсэн байна. Дэлхийн 40 шахам улс орон мод тарих үндэсний өдрөө товлон зарлаж жил бүр мод тарих арга хэмжээ өрнүүлж байгаа ба уг үйл ажиллагааны үргэлжлэл болгож  нээлтийн ёслолын үеэр мод суулгах арга хэмжээ зохион байгуулжээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mongold hiih ni yasiin
2015-06-25