Грект зээл олгохоос татгалзлаа

img

Белгийн нийслэл Брюсель хотноо Европын холбооны удирдлагууд Грекийн эдийн засгийн хямралын асуудлаар хуралдаж байгаа билээ. Европын холбоо, Евро комисс, Олон улсын валютын сан болон Европын төв банк Грекийг энэ сардаа багтаан зээлсэн мөнгөө эргүүлэн төлөхийг шаардаж буй юм. Грек өрөө төлсөн тохиолдолд эдийн засгийн хүнд байдалд орж, дампуурлаа зарлахад хүрээд байна. Тиймээс тус улсын удирдлагууд зээл олгогчидтой хэлэлцээр хийхээр төлөвлөж, Брюсель хотноо хүрэлцэн ирээд байгаа юм.

 

Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас өчигдөр Германы Канцлер Ангила Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон Европын төв банкны ерөнхий захирал Марио Драгитэй уулзаж, зээлийн асуудал, дахин зээл олгох асуудлаар дугуй ширээний уулзалт зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Уулзалт хаалттай болсон бөгөөд Грек зээл олгогчидтой хэлэлцээр хийж чадаагүй байна. Европын холбоо, Европын төв банк тус улсад зээлсэн мөнгөө заасан хугацаа буюу энэ сарын 30 гэхэд авахыг хүсч, дахин зээл олгохоос татгалзжээ.

 

Грек ийнхүү зээл олгогчидтой хэлэлцээр хийж чадаагүй учир сарын сүүл гэхэд Европын холбооноос зээлсэн 1.6 тэрбум евро болон Евро комисс, Европын төв банк, Олон улсын валютын сангаас зээлсэн 7.8 ам.доллароо эргүүлэн төлөхөөр болжээ. Ерөнхий сайд “AFP” агентлагт “Грек зээл олгогчидтой хэлэлцээр хийхээр зорьж байна. Би хэлэлцээр хийх хүртэл бололцоотой бүх хувилбарыг ашиглах болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ