“Дэлхийн хүүхдийн аж байдал”-ыг тайлагнаж байна
2015-06-26

НҮБ-ын Хүүхдийн сангаас жил бүр гаргадаг “Дэлхийн хүүхдийн аж байдал” тайлангийн нээлт Чингис хаан зочид буудлын “Тэмүүжин” танхимд болж байна.

 

Энэхүү арга хэмжээнд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бэнес, МУ-ын Засгийн газрын төлөөллүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд оролцож байна.  

 

2015 оны “Дэлхийн хүүхдийн аж байдал” тайлан нь “Ирээдүйг шинээр төсөөлөх нь: Хүүхэд бүрийн төлөөх инноваци” сэдвийн дор гарч байгаа аж. Ингэснээр дэлхийн хамгийн буурай, эмзэг бүлгийн хүүхдүүдэд одоо хир нь тулгамдаж буй асуудлуудыг зоригтой, шинэ арга замаар  шийдвэрлэхийг уриалж байна.

 

Ингэхдээ тэдгээр шинэ санал, санаачилга, шийдлүүд нь дэлхийн аль ч хэсэгт нутагшуулан хэрэгжүүлэх боломжтой, мөн олон хүүхдийн амьдрал ахуйд тустай байх зөв аргачлалыг гаргах юм байна.

 

“Дэлхийн хүүхдийн аж байдал” тайланд дэлхийн өнцөг булан бүрт шийдлийг олж, шинийг санаачилж байгаа зохион бүтээгчид болон тэдний бүтээлийн тухай түлхүү өгүүлдэг. Монгол залуучууд ч мөн адил өөрсдийн туршлага, шинэ санаачлагаа энэхүү арга хэмжээн дээр хуваалцаж байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин