Хот сууринг дахин хөгжүүлэх хуулийг баталлаа
2015-06-26

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн 12 дугаар сард өргөн мэдүүлсэн Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгийг хийлээ.

 

Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураав. Үүний дараа гишүүдийн 71.1 хувийн саналаар Хот сууринг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулиудыг баталлаа.

 

Үргэлжлүүлээд “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Shuud.mn
Сонин хачин