Толгой шилжүүлэх мэс засалд орос эмч оролцоно
2015-6-26

Оросын программ зохиогч 30 настай Валерий Спиридонов сүүлийн 10 жил нуруу, нугасны өвчнөөр шаналж байгаа юм. Залуугийн биеийн байдал 2010 оны эхээр эрс мууджээ. Түүний тархи хэвийн ажиллаж байгаа ч бие нь ямар ч ажиллагаагүй болсон юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Италийн эмч Сержио Канавера түүхэндээ анх удаагаа толгой шилжүүлэх мэс засал хийхээр болсноо мэдэгдэж, Валерий Спиридоновыг хагалгаанд орохоор зөвшөөрснийг хэлсэн юм. Мэс засал 2017 оны гуравдугаар сард Италийн Гэгээн Мария эмнэлэгт болох бөгөөд мэс заслыг шууд дамжуулах билээ. Залуугийн өвчний түүхийг 2008 оноос эхлэн судалсан эмч мэс засал амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдээд байгаа. Харин энэхүү мэс засалд Оросын эмч, эрдэмтэд оролцохоор болсон тухай “TASS” агентлаг мэдээллээ.

 

Валерий өчигдөр фэйсбүүк хуудастаа “Би маш их баяртай байна. Дэндүү эрсдэлтэй толгой шилжүүлэн суулгах мэс засалд Оросын эмч, эрдэмтэд оролцохоор болсон. Мэс засал амжилттай болно гэдэгт итгэлтэй байна” гэж бичжээ. Тэрбээр мөн нуруу, нугасаар мэргэшсэн дэлхийн 20 гаруй орны 150 эмчид хагалгаанд оролцож, зөвлөгөө өгөхийг хүссэн захиагаа илгээсэн гэдгээ мэдэгджээ.

 

Толгой шилжүүлэн суулгах мэс заслын төлбөр 10 сая ам.доллар юм байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүний аль нэг эрхтэн үхэх буюу ажиллагаагү й болоход 5 минутын дотор тархи үхждэг. Энэ бол гол бэрхшээл, үүнийг яаж давахыг хэн ч мэдэхгүй, худлоо мэдээ
2015-06-26
Зочин:
Олон жилийн өмнө сармагчингын толгойг амжилттай шилжүүлсэн. Гэвч дархлалын системнээс нь болоод удаан амьдраагүй. Харин одоо тэр алдаагаа засаж чадна гэж үзсэн учраас энэ ажлыг хийж байгаа байх л даа. Үнэн мэдээлэл гэж бодож байна.
Амар:
Том амжилт аз толгой шилжүүлж бгаа юм чинь хөлгүй хүнийг хөлтэй болгох юм бнадаа ийм аз тохиож хүүгээ хөлтэй болгох юмёандаа
2015-06-26